Монголдоо балетын урлагийг хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэхээр зорьж яваа "Nomadic ballet production"-ны хамт олон анхны тоглолтоо "Sentiment" буюу "Мэдэрхүй" нэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сард тоглосон юм. Харин тэдний хоёр дахь тоглолт зуравдугаар сард "Nomadic ballet show" нэртэйгээр үзэгчидэд хүрсэн билээ.

Тэгвэл дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулан дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготой залуусын дараагийн тоглолт 29 жил балетын урлагаас хол байсан Өвөрхангайчууддаа зориулан "Мэдэрхүй" тоглолтоороо бэлэг барих гэж байна.

Тоглолт энэ сарын 4, 5-нд буюу өнөөдөр маргааш хоёр өдөр Ѳвѳрхангай аймгийн Хѳгжимт Драмын Тeатрт 19:00 цагаас тоглогдох юм. Тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах боломжтой ба 1900-1800 утаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

www.Urlag.mn