Гадаад паспорт авахаар дугаарласан иргэдийг "царцаа" гэж андуурчээ
2016/07/05
Улсын бүртгэлийг газрын II, III, байрны гадаа найман настай балчираас наян настай буурай хүртэл үдийн халуун наранд халууцан сууна. Эдгээр иргэд бүгд гадаад паспорт захиалах гэж буй хүү, охин, дүү, хүргэн, бэрийнхээ оронд дугаарлан сууж байгаа нь энэ.
Байрны дотор орвол бүгчим халуун бөгөөд гадна талд хүлээж суугаа иргэдээс олон хүн дугаарлан зогсож байна. Улсын бүртгэлийн 2-р байр нь ерөнхийдөө гадаад паспортын хэлтсийн байр юм. Тэнд гадаад паспорт шинээр захиалах, сунгуулах, захиалсан паспортоо авах гэсэн гурван тасалгаанд тусад нь үйлчилгээ үзүүлж байна. Мөн иргэдийн ачаалал их байгаатай холбогдуулан ахмадад, залуучуудад, хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд гэсэн цонхоор ч мөн үйлчлүүлж байна.
Иргэдийн оочер дуусах болоогүй тул ардаа ажилтай нэг нь өөрийн авсан дугаараа 5000-10000 төгрөгөөр зараад явж байна.
-Та дугаар авах гэж байгаа юм уу?
- Тийм.
-Ийм их хүн байгаа юм уу?
-Харин тийм. Би өглөө эрт ирсэн хэрнээ ийм дугаар авсан. Уг нь дугаар таван хүний дараа болох гэж байна. Гэвч хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Би явалгүй болохгүй нь.
- Өө. За тэгье. Гэхдээ үнэн биз. Худлаа хэлээгүй биз. Нээрээ би, энэ ногоон цамцтай эгчийн ард байгаа” гэх мэтээр яриа өрнүүлсээр өөрийн оочерлож байсан дугаараа зарчихаад гараад гүйж байна.
Ойрын өдрүүдэд энэ байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн ачаалал өндөр байгаа гэнэ. /2016.07.04/ Өнөөдөр л гэхэд 1500 иргэнд үйлчлэхээр дугаар олгосон гэдгийг үүдний жижүүр эмэгтэй хэллээ. Дээрх зарагдсан дугаар 1131 гэж байсан нь 1500 иргэнд үйлчлэхээр болсон гэдгийг гэрчилж байгаа юм.
“Монголчуудын амралт зугаалгын үе болох 6-9 дүгээр сард гадаад паспортын хэлтсээр үйлчлүүлэгчдийн тоо энгийн үеийнхээс хоёр дахин эмэгддэг. Бид өнгөрсөн долоо хоног хүртэл өдөрт 900 иргэнд үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ долоо хоногт нэмэлт ачааллаар ажиллаж байна. Энэ долоо хоногийг дуустал ажиллаад амарна. Тийм учраас ачааллаа нэмэгдүүлж байгаа. Мөн хөдөө орон нутгаас гадаад паспортын захиалга их ирж байна” хэмээн асуултад дутуу хагас хариулаад үйлчилгээний заал руугаа яаран орлоо. Халуун, настай хүмүүс олон байгааг хэлэх үү, иргэд их л бухимдангуй, хурдхан үйлчлэхэд яадаг юм. Битгий дугаарлаагүй хүний юмыг гаргаж өгөөд бай гэх мэтээр үйлчилгээний ажилтнуудтай таагүй харилцах нь энүүхэнд байна.
З.Хуяг
newscom.mn
Зочин · 2016/07/05
nice
Зочин · 2016/07/05
huudlaa dotor ni tsartsanuu yvjil l bgaa tee