Nature Sound дуулаачийн дамжаанаас анхны гараагаа эхлэн улмаар “B продакшн”-аас уран бүтээлч болж багагүй амжилт гаргасан Б.Маралжингоог танихгүй хүн үгүй ээ.

Анх гарч ирэхдээ өсвөр насны мяраалаг охин гайхамшигтай богино хугацаанд турж, харц булаам халуухан бүсгүй болсон нь олон охидод мөрөөдлөө биелүүлэх “мессэж” өгсөн гэдэг. Тэгвэл өдгөө "Яг түүн шиг" шоунд оролцож өөрийнхөө дуу хоолойны цар хүрээгээр гайхуулж байгаа.

Тус шоуг эхэлсэн цагаас эхлэн хоёр дугаарт дараалан түрүүлж байсан тэрбээр финалын шатанд ч мөн ялагч болсон билээ. Харин түүнийг хэн нэгэн гомдоосон бололтой. Тодруулбал, "Намайг үнэхээр сонгодог урлаг гутаасан гээд дайраад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, Би сонгодог дуу дуулаач мэргэжилтэй хүн биш. Энэ урлагт дуулахын тулд 4-5 жид зарцуулдаг. Тун их хэцүү гэдгийг мэднэ. Харин надаа 6 өдрийн хугцаанд 3 octavaas дээш дуулах дуугаха мөн зуны амралтаас шалтгаалан зөвлөх багш мэргэжилтний тусламж авах тун хүнд байсан. Би зүтгэсээр байгаад чадах чинээгээрээ дуулсан. Мэргэжлийн байх тусмаа харин ч зовлонгийн ойлгож дэмжээсэй гэж хүсэж байна" гэв.

О.Ариун