УИХ-ын дэд даргад Ц.Нямдорж, Я.Санжмятавын нэрийг дэвшүүллээ
2016/07/05
Өнөөдөр УИХ-ын долоо дахь парламентын анхдугаар чуулган хуралдсан. Чуулганаар УИХ-ын даргыг томилсон. Тэгвэл УИХ-ын дэд даргад УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгээс томилдог.
УИХ дахь МАН-ын бүлгийн анхдугаар хуралдаанаар бүлгийн даргаар Д.Хаянхярвааг 100 хувийн саналаар дэмжиж томиллоо. Мөн УИХ-ын дэд даргад Ц.Нямдоржийг нэр дэвшүүллээ.
Харин АН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад, С.Эрдэнийг бүлгийн даргаар томилж, З.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
багш нь · 2016/07/05
Санжмятавд баяр хүргэе. Чи чадна аа. Чамаар бахархаж байна шүү
Зочин · 2016/07/05
nice