УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр гишүүнийхээ тангаргыг өргөхөөр ирэхдээ 99 морьтон дагуулан өөрөө морь унаж ирсэн. Улмаар өөрийнхөө унаж яваа морийг Төрийн ордны гадаа уяж орсон юм.

Тэрбээр морио унан Төрийн ордноос Чингисийн талбай хүрэх хүртэл морь нь баасан. Харин үүнийг харсан зарим иргэд "хотын өнгө үзэмжид муугаар нөлөөллөө" гэх зэргээр шүүмжилсэн юм. Тэгвэл тэрбээр уг асуудалд өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан тайлбар хийжээ.

Б.Саран

etoim.mn