Өвөрмөц үнэр, амттай дэлхийн хамгийн үнэтэй кофег Ява, Суматра болон Сулавеси арал дээр тариалдаг ба уг гарал нь Индонезоос эхтэй юм. Дэлхийд ховор энэ кофег “Kopi Luwak” гэж нэрийддэг ба “Kopi” нь “кофе”, “Luwak” нь тус кофег гарган авахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг суусарыг нэрлэсэн нэршил ажээ.



Австралийн Таунсвилл хотод байдаг кофены дэлгүүрт энэ кофег нэг аягыг нь 50 Австрали доллараар буюу 33 ам.доллараар арилждаг гэнэ.



Дэлхийн бусад оронд 454 орчим граммыг нь дунджаар $100 - $600 доллараар үнэлдэг бол энэ төрлийн аргаар гаргаж авсан Вьетнам кофег 1 кг-ийг нь $6600 доллараар үнэлдэг байна.