Адуучин залуу шарга морио "Жавхлант шарга" хэмээн нэрлэж шинэхэн гишүүнд бэлэглэжээ
2016/07/08
Сонгуулийн сурталчилгаагаа шарга морь унан эхлүүлж, улмаар ялалт байгуулсан МУГЖ С.Жавхлан УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол дээр 99 морьтон дагуулж, Төрийн ордны сүлдэт баганаас морио уясан нь содон байсан. Тэгвэл уг морийг нэгэн адуучин залуу С.Жавхлангийн сонгуулийн ажилд амжилт хүсэж өгсөн байна. Сонгууль дуссаны дараахан С.Жавхлан уг морийг ижил сүрэгт нь нийлүүлэхээр эзэнд нь өгөхөд морины эзэн С.Анхбаяр шарга моринд "Жавхлант шарга" хэмээн нэр хайрлаж шинэхэн гишүүн С.Жавхланд бэлэг болгон барьжээ.
зочин · 2016/07/19
ямар адуучин залуу вэ "ДЦС-4" ТӨХК-ий Төлөвлөгөөний хэлтэсийн дарга С.Анхбаяр гэдэг хүн байна шүү. Увс нутгийн ах нь байнадаа
зоч · 2016/07/10
Хэтэрхий хэлбэрдсэн, туйлын сагсуу, сэтгэлийн хөөрөл ихтэй хүн юм даа, төрийн ордонд орж амжаагүй адуу цуглуулаад эхэллээ дээ. Хөөрхий зайлуул олон жил хэлбэрдэж байж сонгууллаа, хэрхэхийг өөрөө мэдэж дээ
Зочин · 2016/07/08
nice