Өвөг дээдэс нь хорвоогийн талыг аваад өгсөн ч монголчууд бүгдийг алдаад, дараа нь өмнөд, хойд нутгаа ч алдаад, эцэст нь дайсан довтлоогүй атал үлдсэн Монгол Улсаасаа ухарч Богд Уулын арын хөндийд ирж бүгснээр харийнханы шүлсийг гоожуулж байгаа билээ.

Газар доор шарил болж, тэнгэрт сүнс болохгүй л одоо бидэнд ухрах газар дуусчээ. Монгол үндэстэн одоо хорвоогийн аль ч үндэстэнд ямар ч аюул учруулж чадахгүй болсноор барахгүй, өөрийгөө ч хамгаалах тухай ойлголтгүй болсон бололтой.

Уул уурхайд ажилладаг зарим Улаанбаатарчууд хөдөөний хүмүүсийг нутгийн индианууд хэмээх болжээ. Яасан ичгүүртэй вэ?

Индианчууд буюу Америк тивийн уугуул оршин суугчид.. Жишээ нь, 1754-1763 оны франц, англичуудын дайнд индианчууд оролцохдоо өөрсдийгөө устгаж байв. 1855 онд Калифорнын Шаста Сити-ын эрх баригчид алсан индиан хүний толгой тус бүрт 5 доллар, Марисвиллын дэргэдэх сууриныхан индиан хүний толгой, аллагын бусад нотолгоо бүрт шагнал олгож байв.

1998 онд би Австралийн Сидней, Перт хотуудоор очихдоо уугуул иргэдийг үзэх гэж оролдсон. Сиднейн төвд тэднээс үзэгдсэнгүй. Харин далайн эргий наран шарлагын газар явж байтал гэнэтхэн, урд нь зөвхөн зураг дэрээс үзэж байсан тэр хүмүүсийн нэг төлөөлөл гэнэтхэн урдаас гарч ирсэн билээ. Тэд африкчуудаас арай өөр, хар арьстай ч шаргал үстэй юм билээ. Дараа нь Пертийн "Меркури Перт" зочид буудлын ардхан цэцэрлэгт сандал дээр сууж байсан нэгэн нутгийн гэр бүлийг цагдаа тэндээс яв гэж шаардаж байгаа бололтой байсан. 1960 оныг хүртэл Австралид 30000 жил амьдарч ирсэн уугуул хүмүүс буюу аборигенуудииг энэ улсын хуулиар амьтад гэж үздэг байв. Avstrali saexniig hurtel "Aborigenchuud ba Zagas agnuuriin Yam"-tai baiv.

7000 сая байгаа дэлхийн хүн ам 2050 онд 9000 сая хүрнэ. Монгол Улсад байгаа монголчууд хэд билээ?! 10 сая ах дүү нараасаа тусгаарлагдсан 3-хан сая бид Хустайн нурууны тахинаас түрүүнд устах аюулд орсон биологын төрөл зүйл болжээ. Манж хөршийнхөө байгаа диваажин руу монголчууд сайн дураараа ойртсоор байна.

Нэгэн герман залуу надад: -Манай ангид 2-хон герман хүүхэд байсан. Нөгөөх маань охин. Бид завсарлагаар коридорт гарахаас айдаг байсан. Учир нь цагаачдын хүүхдүүд биднийг өднө, шоглоно, тоглоом тохуу хийнэ- гэж ярихад нь итгээгүй. Тэгээд тэр Германд нэрд гарсан нэгэн номын тухай хэлсэнсэн. Одоогоор 80 саяул байгаа германчуудын дунд Тило Сарр.азины "Герман өөрийгөө устгах нь"\"Deutschland schafft sich ab"\"Germany Demolishes Itself"\"Германия самоликвидируется" \http://royallib.ru/book/sarratsin_tilo/germaniya_samolikvidatsiya.html гэх эвгүй нэртэй ном 2010 онд гарангуут бестселлер болсон. Оросууд лав орчуулсан байна лээ. Австри, Швейцарт байгаа герман хэлтнүүдийг оролцуулбал тэд 100-аад сая болно.... Уг нь ч 2.9 сая хүнтэй Монголоос 4.4 дахин бага нутагтай Германд нутагт 80 сая хүн нь хангалттай битгий хэл, 30 байсан ч цөөдөхгүй мэт. Энэ номонд эмэгтэйчүүд нь хүүхэд гаргах нь багассаар тэд цөөрч, эх орондоо цөөнх үндэстэн болох гэж буйг хэлсэн. Өөрөөр хэлбэл хүүхэдгүй Марита бүсгүй Монгол, Хятад, Малайзаар аялж явахад, цагаачийн охин Фатима нь Франкфуртэд 4 дахь үрээ төрүүлж байгаа тухай. Хэрвээ Туркийг Европын Холбоонд авбал, герман, бусад европ үндэстнүүдийн мөхөл Сарацины таамагласнаас ч түргэн явагдах нь мэдээж.

...Хүрээлэн буй орчиндоо тэгтлээ их санаа зовох атлаа, бид герман үндэстэнийхээ цөөрсөөр, маанаг болсоор буйг тоохгүй байна. Энэ тухай бид бодох, хэлэлцэхийг хүсэхгүй байна. Харин бид дэлхийн цаг уур 100, 500 жилийн дараа ямар байх бол хэмээн бясалган сууцгаана. Одоогийн байдал үргэлжилбэл 100 жилийн дараа германчууд 25 сая, 200 жилийн дараа 8 сая, 300 жилийн дараа 3 сая болох нь...\"...Парадоксально только от чего же мы тогда так тревожимся об окружающей среде. Мы принимаем как неизбежность то что Германия сокращается и тупеет. Мы не хотим задумываться об этом, тем более обсуждать это вслух. Но мы задумываемся о том, каким будет мировой климат через 100 или 500 лет. При взгяде на немецкую государственность это совершенно не логично, ведь при современном демографическом тренде от Германии через сто лет 25 миллионов человек, через 200 лет 8 млн, а через 300 лет всего З млн жителей..."\Тило Саррацин, "Германия самоликвидируется".

Энэ номыг цааш уншвал, лалынхан, харуудаас сэрэмжлүүлж буй Сарразин харин хятад, зүүн-өмнөд Азийн цагаачдаас айхгүй мэт байгаа нь хачин. Уусах, идүүлэхэд хүрвэл юуны ялгаа.

Зарим ажлаа голоод цагаачдаар хийлгэдэг эрс нь , хүүхэд гаргадаггүй эмс нь герман үндэстнээ мөхөөх аюул заналхийлж байгаа юм.
Бид, Монгол Улсад суугаа монголчууд ихэнхи нутаг, ихэнхи хүнээ-өвөр Монгол, Буриадаа алдаад харамссангүй, ямар ч сургааль авсангүй. Монголчууд одоо бие биеээ "нутгийн индианчууд" хэмээн шоглон тэнэгтэх болж. Нөгөө хойд Америкийн индианчууд нь эх нутагтаа цагаачдад эзлэгдээд байгаа хөөрхий хүмүүс шүү дээ.


Ар монголчуудад цагаачдад уусах аюул өмнө нь нүүрлэж байсан. Хятад боолууддаа уусаж нэрийн төдий болсон Манж Чин гүрэн 1878 оноос хятадуудыг олноор нь Монголд оруулах болж зарим хотуудад Монгол руу илгээх конторууд бий болов. Оросын коллежийн зөвлөх В. Ф Люба "1900 онд Байгалын ойролцоох Монголын нутаг буюу Ерөө, Сэлэнгийн сав дахь Намсрай гүны хошуунд маш олон хятадууд ирж, газар хагалан суурьшив" хэмээн мэдээлж байв.\Архив внешней политики Российской империй. Ф. 143. китайский стол.-Оп.491\

Манж хөршийнхөө мөхлийн шалтгааныг монголчууд бид ерөөсөө сонирхож, судалж байсангүй. Манжууд уусаад бараг мөхчихсэн байгааг мэдсээр байж монголчууд "Бид манжуудын мэдэлд байна" хэмээн өөрсдийгөө хууран хэвтэх үед 1900 онд Манжуурт Орос-Хятад хоёр алалцаж байж:
"У ордо был настигнут на переправе через реку Немэр китайский отряд с обозом и стадом баранов. Обоз был захвачен и сделана остановка для подготовки переправы. 10 августа от генерала К.Н.Грибского была получена копия телеграммы командующего округом с благодарностью отряду за отличные действия и решением о выдаче наград по 5 на каждую сотню, по 4 на батарею и по 2 на роту. Вновь прибыл парламентер от цицикарского цзяньцзюня Шоу Шаня, который просил задержать движение отряда для возможности эвакуации беженцев. Полковника, представившегося начальником штаба цицикарских войск, звали Чжан-Цзо-лин. Получив отказ Ренненкампфа он пытался покончить жизнь самоубийством, но был удержан своими офицерами. После его отъезда конный отряд с артиллерией переправился через реку и продолжил движение.

В 30 верстах от города отряд встретил парламентера от генерала Шоу Шаня, прибывшего с предложением о сдаче города без кровопролития. 15 августа Мергенский отряд вошел в Цицикар. Городским властям было предъявлено требование выдать цзянцзюня Шоу. Однако ультиматум не был выполнен, так как генерал покончил с собой, а китайские войска походными колоннами стали покидать город. Артиллерийским огнем движение было прекращено, четыре казачьи сотни пошли в атаку. Китайские войска были рассеяны, в перестрелке убиты 4 казака 6-й сотни. С занятием Цицикара, административного и военного центра провинции Хэйлунцзян, организованное сопротивление русским войскам прекратилось...".Осада Благовещенска и взятие Айгуна

"...Тиймээс байдал хүнд байсан ч олон хятад иргэн монголд ирж суурьших болсон юм. Монголд хятад иргэд хамгийн олондоо 10000 хүн байсан. Дараа нь 1983 онд Хятад иргэдийг хөөж, заримыг хөдөө сумд руу, заримыг хятад руу албадан буцаасан. Ингээд 1 жилийн дараа гэхэд ердөө 1700 хятад иргэд үлдсэн байсан- гэж Бай Шуан Жань сэтгүүлчид ярьсан юм". Xятадын Глобал Таймс сонин. 2009.10.27. 7 дугаар тал. Сэтгүүлч Хү Жиа. Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд

Хэнэггүй, гэнэн, цайлган занаасаа болж мөхөх янзтай болоод буй монголчууд хэнийг санагдуулж байна вэ?

"...Индианчуудаас ямар нэг зүйл хүсэх нь л тэдэнд хэмжээлжгүй их туслаж байгаа мэт ажээ. Кастилийн ямар ч хэсэгт ингэж бүх юмаа, гутлын үдээсийг ч ийм найдвартай хадгалуулж чадахгүй" хэмээн Кристофер Колумб гайхан бичсэн гэдэг. \...Невозможно поверить, что человек может где-нибудь ещё увидеть таких добросердечных и открытых ледей, готовых отдать христианам все, что имеют, людей когда их просят, дают все превеликой охотой, так что кажется, что, прося их о чем-либо, ты оказываещь им огромную милость...Заверяю ваши высочества, что ни накакой части Кастилии нельзя было бы столь надежно сохранить все вещи, вплоть до последнего шнурка...."\

Индианууд хэрхэн уусаж мөхсөн тухай:
"...Нөхрүүд нь тухайн тосгонд суурьшиж, овогын нь ёсыг дагасан гишүүн болохоос бусад тохиолдолд Чероки эмэгтэйгээ цагаан арьстантай гэрлэхийг бөө нар эсэргүүцдэг байв...Цагаан арьстан хүргэцүүл хэдийгээр Чероки болж, хүүхдүүд нь эхийнхээ овогт харъяалагддаг ч бөө нарт тэднийг таашаахгүй шалтгаан байв. Учир нь, хүүхдүүдэд нь эхнэрийн нь ах дүүс багшлахыг цагаан арьстнууд зөвшөөрдөггүй байсан ба тэд отогоос дур мэдэн явж дуртай газраа суурьшин, бие даан амьдрах нь элбэг байв. Тэд боолуудыг авчирч, виски импортлох нь түгээмэл байсан ба тэд олз, баялагаа Чероки нартай хуваалцдаггүй байв... \"....Shamans had always objected to whites marrying Cherokee women, unless the husbands came to live in the Cherokee towns and became one with the tribe and its customs.... They did become Cherokee, and their children belonged to the mothers clan, these whites were never pleasing to the shamans. They would not allow the wife's brothers to instruct the children; as often as not they moved out of town onto land of their choice and established an independent home; they often brought slaves to work for them; they did not share their food and wealth with other Cherokees, but hoarded it; they imported whiskeys...\ үргэлжлэлтэй\хуудас 35, John Ehle, "The Rise and Fall of the Cherokee Nation".
Индианчууд асар том Америк тивээ алдсан 1-р нь тулааны талбар дахь ялагдал, 2-р шалгаан нь ийнхүү тэдний эмс, 3-р шалтгаан нь европчуудын авчирсан өвчин байжээ.
http://www.vesti.ru/doc.html?id=2739070

"Саяын хөдөөний монголчууд огт танихгүй хүнийг зочилсонд би их баярласан, сэтгэл минь их хөдөлсөн ч надад нэгэн гунигт бодол төрж байна. Эд одоо мөхөөд байхгүй болсон миний ард түмнийг санагдуулчихлаа. Гайти арлын уугуул- монголжуу төрхтэй хүмүүсийн сүүлийн хэдхэн төлөөлөгчийн нэг нь би. Одоо тэнд голдуу африкчууд болон миний ард түмнийг хядсан европчуудын үр садаас цөөн хүн байдаг. Манайхан үнэндээ, яг саяын монголчууд шиг зочломтгой, цайлган занаасаа болж мөхсөн юм. Өөрөөр хэлбэл харийнхан тэдний зочломтгой занг ашиглан арлыг маань эзлэн авсан. Тэд маань бас нар жаргаснаас хойш гэрээсээ гардаггүй уламжлалтай байж. Энэ үеээр нь европчууд тэднийг минь жинхэнэ хяддаг байсан. Тэд минь хэт гэнэн, болгоомжгүй байж дээ..." хэмээн Швейцарын парламентын гишүүн байсан гэх нэгэн авгай 2009 оны намар Төв аймгийн нутагт надад ярьсан билээ.

"...Последнее может и не быть; но из юрты прогнать никого нельзя, хотя бы она была битком набита, и посетители стеснили хозяев. Таков обычай всех номадов, который возводится и в закон. В монгольском уложении есть следующий § 188-й: «Кто не пустит проезжего человека на ночлег и особенно в зимнее холодное время, и тот человек замерзнет, взыскать с виновного за душу, им погубленную, 1 десяток скотин; если же он не замерзнет, то двухгодовалого бычка. Если у пущенного на ночлег будет украдено что-либо из вещей или из скота, то все то доправить с хозяина дома».

А между тем у нас, на Руси, во многих деревнях вас с трудом пустят в избу ночевать, а иногда так и останетесь на улице, хотя бы тут была самая страшная вьюга, была какая угодно непогода. В саратовской колонии Сарепте проезжающих не впускали после 9-ти часов вечера даже в гостинницу, покуда однажды генерал Слепцов, известный кавказский герой, не прибил плетью тамошнего содержателя гостинницы. Это уж западноевропейский порядок. Меня однажды в немецком городке Лунденбурге (в Моравии) не впустили в гостинницу, потому что я пришел позже 10-ти часов вечера, и я должен был ночевать на площади...". Ровинский П.А. 1847. "Мои странствования по Монголии".

Монголчуудын зочломтгойд харийнхан баярладаг боловч тэд үүнд өөрсдөө суралцах хүсэлгүй байдаг бололтой.

Биднийг зочломтгой хэмээн магтан хөөргөдөх аргаар харийнхан цаашид Монголд үүрлэх аюул улам бодитой болсоор буй.

Монголчууд өвөг дээдсийнхээ нутаг-өвөр Монголыг хятад цагаачдад хэрхэн алдаж байсныг барууны хүн үзсэн нь: "...Our new camp, at a distance of about twelve miles, by a trickle of water flowing into a small marsh, was called Erlidsen-gegen. We were about thirty miles north of the nearest cultivated land, but the Chinese were here driving a wedge into Mongolia. The ground on which we camped had already been appropriated; some of the settlers had moved in and next year would break the soil...". хуудас 74, Owen Lattimore, "The Desert Road to Turkestan".

Цагаачдын тухай бас нэгэн номоос иш татъя:
"Not long afterward, twenty soldiers from the 28th Battalion chased us from our home one rainy day. They pulled our whimpering dogs away by their collars. In the chaos, one of the soldiers yelled at my father, 'We told you to leave, but you did not! Now we have the right to throw you out!".
I remember how they threw our clothes and furniture out a window and into the street. We watched helplessly, clutching our suitcases. Because it was raining so heavily, my mother placed a blanket over my head. My sister Arzigul, who was two years younger than I was, clung sobbing to my pants. She looked just like me, only smaller and more delicate. I was eight -years -old at the time. My mother held two-year-old Heljem in her arms to calm her down. My older siblings, Jumak, Zohre, and Hejer cuddled five -year-old Mehmet between them and cried as they asked what kind of people would take our house away. In fact, these were the same Chinese who offered us candy when we played in the streets...", хуудас 15, Rebiya Kadeer, "Dragon Fighter".

Хоол, хувцас, машин, байшингаар л хангачихвал монголчуудад өөр юу ч хэрэггүй гэж манай боддог. Өвс, ус л байвал үхэр, адуу, ямаа, хонь, тэмээнд маань өөр зүйл хэрэггүй. Ноёд, дарга нар биднийгээ 5 хошуу малтайгаа адилхан санаж байна. Хоол, хувцас, мөнгөөр өлсдөггүй ч өвөр монголчууд гэрийн эзний мэдрэмжээр өлсөж байдаг. Өндөр байшин, сайхан зам, гоё цэцэрлэг Өвөр Монголд маш олон бий. Тэгсэн атлаа тэд зам харгуй муутай, жижигхэн хэдхэн байшинтай Замын-Үүдийн цаана байх Монгол Улсад атаархаад байдаг...

1854 онд, уугуул хүмүүсийн нэг толгойлогч Сиэтл өөрсдөд нь үлдсэн жаахан нутгаас газар худалдан авахыг хүссэн Америкийн Ерөнхийлөгчид хариулахдаа: -Би мэдэж байна, цагаан арьстнууд бидэнтэй адил бодолтой биш. Тэдний хувьд нэг хэсэг газар, нөгөөгөөс огт ялгаагүй..." гэсэн.

120 жилийн өмнө ар монголчуудаас 2 дахин цөөн байсан киргизүүд биднээс 2 дахин олон, тэнцүү байсан казакууд буюу талын киргизүүд//Шинжааныхыг оруулахгүйгээр/ биднээс 3 дахин олон болж. “Муухай” социализм байгаагүй бол, 1918 онд тоолоход эрэгтэйчүүдийн 44,6% нь лам байсан монголчууд 1990 оныг 2.4 сая биш, аягүйтвэл 200 мянгуул угтах байв. Казак эмс ямар ч “изм”, баян, ядуу байхаас үл хамааран үндэстнээ үржүүлсээр. Бид зүүн, баруун талдаа ч хөршүүдтэй байв. Зүүн хөрш- бусдыг дарлаад байсан манжууд яагаад мөхсөн бэ? Тэд ялагдаж, эсвэл ядуурснаас мөхөөгүй. Цөөхөн манжийг уусгахаа мэдсэн хятадууд өөдөөс нь байлдаагүй бололтой. Гэнэн манжууд онгирон тайвширч, эхлээд бие биедээ хятад хэл, соёлоор\одоогийнхоор бол тэд хүүхдээ хятад цэцэрлэг, сургуульд оруулан халуурдаг байж\гайхуулж, эцэст нь хятад боол-хүргэцүүлдээ уусчихсан. Зарим манжууд цочин сэрсэн ч оройтсон байв. 30-аад онуудад Япончууд Манж-Го-ийн армийг байгуулах гэтэл үзээд буцаагаад өгъе ч гэсэн, манжид хамаатуулчихаар хүн, Сибирээс ирсэн хэдэн эвенкээс өөр олдоогүй тул, аргагүйн эрхэнд өвөр монголчуудаар цэргийг нь байгуулж байв. Дам сонсвол, 80-аад оноос 2 хүүхдийн эрхийг хүссэн хятадууд манжид бүртгүүлж үхсэн үндэстэнг “амилуулсан” гэнэ. Харин, баруун хөрш -саяхан мөлхөж, манай ойрдуудад захирагдаж байсан талын киргизүүд\казакууд\ хэдийн босчихсон, ЗХУ-аас гэнэтхэн бэлгэнд авсан тусгаар тогтнолдоо бялуурсан зарим казакууд агуутах өвчнөөр өвчилж, их өвөг дээдсийг хайж, корей киноных шиг хэн ч сонсоогүй “агуу” хаад, баатруудыг зохиогоод бүтэхгүй болохоор нь, өмнө огт сонирхдоггүй байсан Чингис Хаанд гэнэтхэн хайртай болж, “-Монголчууд та нар Эргүнэ голоос ирсэн манж гарлын хүмүүс” хэмээн бидэнд нутаг заах болжээ. 70, 80-аад оны үеийн хурдацаар явсан бол Монгол Улс дахь монголчуудын тоо өдийд 2.7 сая биш наад зах нь 3,8-д сая хүрчихсэн байхсан. 2020 он гэхэд Монгол Улс дахь монголчууд 6 сая, 2030 онд 15 сая болохсон. 1990 оноос хойш үр хөндөлт, харьд урваснаас болж мэндлээгүй, хатуухан хэлэхэд алуулсан, 1.1 сая монгол хүний дуу, инээд өнөөдөр, 2010 онд үгүйлэгдэж байна. 1978 онд Монголд хамгийн олон- 80 мянган нярай мэндэлсэн бол, 1997 онд 35 мянга, 2009 онд 60 мянган хүүхэд төрсөн. Монгол Улс үржлийн насны хүмүүсээ орон орон руу экспортлож үндэстнээ үрэн таран хийж байна!!!

Сүх далайтал бух амгалан, "миний дараа Монголд галав юүлсэн ч яахав" гэх монгол хүн бүүр ч амгалан...Харамсалтай нь, хэт "зочломтгой", гэнэн, зөвхөн сайхан идэж уух, сайхан хувцаслах, зөвхөн гэр бүлийнхээ төлөө амьдардаг монголчууд бол цагаачдад эзлэгдэх бүх нөхцөлийг урьдчилан хангаад буй үндэстэн. Жишээ нь, FB-д, монголчуудынхаа өмнө буй ноцтой асуудлуудад саналаа огт нэмэрлэхгүй, мэдээгүй дүр эсгэн, эсвэл Америк, Корейд амьдардаг мэт аашлах мөртлөө, найр, наадам, хоол унд, гутал хувцас, байгаль, морь, өөрийгөө, сандал, ширээгээ сурталчлагч, хэлэлцэгчид дүүрэн. Тэдний тавьсан зураг, бичлэгүүдийг харь гаригынхан харвал Монголд ямар ч асуудал үгүй гэж бодох биз. Манайхны дуртай хойд нас үнэн бол, эд бараа, харийхныг шүтэгчид маань монгол хүн болж эргэн төрөхгүй, харин хоргодсон алтныхаа цооногт гүрвэл, брэнд өмд, америк, корей хүн , корей кино, хожуул, сайр болж төрөх вий. Тэгвэл монгол үрс олшрохгүй. Хулгайгаа үргэлжлүүлэх, дахин урвах гэж тэд Монголд төрснөөс тэр нь дээр биз. Эд хөрөнгө болчихоод тэд эздээ зовоох вий.


Хөрөнгө оруулалтын шизофренитой болсон бид Монгол Улсаа монгол хүнгүй болтол нь хөгжүүлчихгүй биз!? Эцэст нь монгол хүн үлдэхгүй бол олон өндөр байшин, өргөн зам.... хэнд хэрэгтэй....Монгол газар газрын золбин, зугтаасан, тэнүүлчдийн хоргодох байр болох янзтай. Хүүхдийг уруу татах гэснийхээ төлөө АНУ-аас тутаагаад Оросын Эрхүүд баригдсан энэ этгээд ч гэсэн Монголд үлдэх гэж оролдсон бололтой:
http://www.vesti.ru/doc.html?id=1167718
1990-ээд оны дундуур манай нэг цахилгаан станцыг сайжруулах төсөлд Пакистан, Энэтхэг, Филиппин, Перу, Боливи зэрэг орны ажилчдыг авчирснаас нилээд нь үлдсэн. Гэтэл өвөр монголчуудыг бараг л нэг бүрчлэн мөшгөн баривчлан хөөж байдаг. Шинжаанаас ирсэн монгол айлуудын нилээд нь Монголд үлдэх аргаа бараад алсын Халимаг руу явсан.

Одоогоор цагаачдын түрлэгийг тогтоон барьж байгаа нь нэгдүгээрт, Монголын хатуу "эх оронч" өвөл, хоёрдугаарт, хэдэн хилчин бор цэрэг 2 маань гэвэл их хэтрүүлэг болохгүй. Гэтэл халуун орны вьетнамууд Монголын өвлийг даваад буйг харийнхан судлаад байна. Мастер засварын газар"-ыг ажиллуулан жилийн баталгаа өгөх, хоолны газар, зочид буудал эрхлэх нь цагаачдын хувьд өвлийг өнтэй даван, Монголд үүрд үлдэх уран арга бололтой. Монгол эрчүүдийнх нь өгдөг мөнгөөр Монголд эзэн суух, монгол эхнэр авах нь гайхалтай сайхан арга.

Нэг монгол засварчин "-Манайхыг тойроод 3 вьетнам засвар байна. Гурвуулаа монгол эхнэртэй" гэв.

Карел хүнгүй Карели, манж хүнгүй Манжуур байна. Бас монгол хүнгүй Монгол Улс болох уу? Энэ бол хадны мангаа биш. НҮБ-ын гишүүн учраас Монгол Улс гэсэн хаяг үлдэх байх. Бидэнд хайр зарлаад байгаа улс, үндэстнүүдэд Монгол руу чиглэсэн геополитик байхгүй гэвэл зөвхөн бид л итгэх байх.


Харин Монгол Улс дахь монгол үндэстнийг хундага бүрдээ ерөөгөөд, Ганданд мянган түвд ном уншуулаад, овоо бүрээ тахиж бөөлүүлээд авч үлдэж чадахгүй. "Монгол мөхөхгүй"- гэж цагаачдад эрхэлж орилоод ч нэмэргүй. Монголыг зөвхөн тасралтгүй тэмцлээр л авч үлдэнэ. Ихэнхи үндэстэн -бид бусдаас дутуу биш- гэж итгэсэн байдаг бол монголчууд эсрэгээр.

Эсвэл "-Бид тэртэй тэргүй мөхөх юм чинь" гэж монголчууд итгэснээс амжиж наргих гээд байна уу?

Төр, засаг маань монгол хүнийхээ эрх ашгийг дээдлэх үүрэгтэйсэн. 2013 оны байдлаар Монгол маань дэлхийд хамгийн олон яам, сайдтай улс буй. Монгол Улсын төрд монгол үндэстнээ хамгаалах бодлого алга гэдэг нь илт байна.
Үндэстнийхээ аюулгүй байдлын бодлогогүй төртэй, үндэстнээ гэдэггүй хүмүүстэй Монгол Улс аажмаар сайхан харийнхны идэш болох нь.
Монгол Улс, үндэстэндээ гай тарьж, хор хүргэхгүй амьдрах уг нь огт хэцүү биш.

Монголчууд агуу үндэстэн байгаагүй, тэднийг зөвхөн Есүхэйн Тэмүүжин гэдэг хүн агуу удирдав уу?! Эсвэл цэрэгт тэнцэхгүй гэртээ үлдэгсэдийн удам учраас Монгол Улсын монголчууд улам доошилсоор байна уу? Яагаад бидэнд дошин дээрээ байгаа тарвага шиг гэрийн эзэн амьтаны сэтгэхүй алга байна вэ?

Мөхөлтэйгээ эвлэрснийх үү, монголчууд үндэстнийхээ хувь заяаг огт сонирхохоо больсон мэт. Иймээс аргаа барсан би мэт нь үндэстнийхээ асуудлыг гадныханд ярихад хүрэх нь. Хэдэн жуулчинтай 2 жолооч эр, 1 орчуулагч охинтой би саяхан тааралдсан. Монголынхоо хувь заяаг өчүүхэн ч сонирхохгүй тэд 3 автын үзлэг, шагайн тоглоомд л санаа зовж байна лээ....

Хар амиа хичээх, хүнийг өмссөн зүүснээр, эд хөрөнгөөр нь ялгах нь одоо ихэнхи монголчуудын гол араншин болжээ. Саяхан хотын зүрхэнд байдаг байрын өмнүүр явтал согтуу нэгэн цонхоороо орилж байгаа бололтой байв. Харж зогссон хэдэн хүн -Машин дээр чинь ойчих вий!!-гэхээр нь юм шиднэ гэхээс биш яаж машин дээр ойчдог юм гэж бодож явтал мөчир хугаран нэгэн юм ойчив. Сандран очвол дөнгөж 30 шүргэж байгаа болов уу гэмээр насны залуу тоосгонууд дээр унажээ. Тархинаас нь ч цус гоожиж байна. Бололцоотой амьдралтай байрны 4 хүн тоосон ч үгүй, ойртож ирсэнгүй. "Хэрэгтэй" хүн байсан бол тэд сүйд болон, доор нь өөрсдийгөө ч дэвсэн аврах байсан биз.

ТВ-ээр шүүмжилж бухимдсан "тэнэгт" нөгөөх нь "-Хүн хичээх юм бол одоо Монголд сайхан амьдрах боломж байна. Миний амьдрал болж л байна" хэмээн тийм ч юм уу гэмээр "ухаалаг" хариулж байна. Гэтэл нөгөө "тэнэг" нь өөрийнхөө биш, харин Монгол Улс, үндэстнийхээ хувь заяанд санаа зовсондоо бухимдав гэдгийг "амьдралаа болгоод явагч" яаж таах вэ.

Одоогийн байдлаар бол монголчууд уусан мөхсөн манж, бусдын эрхшээлд орсон өвөр монгол, уйгар, түвдүүдийн хувь заяаг чиглэн давхиж явна.

Оршин үлдэх хүслээ илэрхийлдэггүй, эсэргүүцдэггүй үндэстэнг уусгах, эзэн суух нь харийнхны буруу биш. Хэрвээ тийм бол, харийнхан оршихийг хүсдэггүй эсвэл мөхөх дуртай монголчуудад тусалж манж хөршийнх нь хойноос бурхны оронд мордуулж буй ачтанууд болох юм.

Аливаа үндэстний хүмүүс нь залуу, сайн генитэй байв гээд тэр хэмжээгээр хүчирхэг байх албагүй ажээ. Сэргэлэн толгойтой, цэвэрхэн царайтай, сайхан биетэй залуу хүн буруу, бодлогогүй, болгоомжгүй явснаас зуурдаар нас барахтай адил байдал одоо монгол үндэстэнд нүүрлээд байна. Монголчууд мөхлийн ангал руу гулссаар байна.

Эх сурвалж: http://alkhanabold.blogspot.com/2013/12/13.html