Жүжигчин Н.Мөнхсоёл телевизийн олон ангит киноноос олны танил болсон нэгэн. Тэгвэл тэрбээр энэ удаад ч телевикийн цуврал шоунд оролцож үзэгчдийн эчнээ танил боллоо. Жүжигчин Б.Тамиртай нэг хэсэгтээ учир ургуулсан ч тэдний амьдрал бүтээгүй хоёр тийш болсон. Өдгөө шинэ амрагаа ихэд нууцалж буй хэл амнаас айгаад ил гаргахыг хүсэхгүй байгаа хэмээн ойр дотных нь шивэр авир хийж эхэлсэн гэнэ шүү.

Тэрбээр олны танил болсон болохоор сүүлийн үд жоохон өөлүүлж, хэлэмгий доломгой хүмүүсийн шүүмжинд өртсөн бололтой. "Хуурамч хямд гутал өмслөө ямар том хөлтэй юм гээл тэгэх юм. Үнэндээ надад 1000 2000 доллараар брэндийн үнэтэй гутал авах мөнгө нь ч байхгүй хүсэлч байхгүй! Хүн үнэтэй хувцас өмсөхдөө биш өмссөн эд нь хүнээ дагаад үнэтэй харагдахдаа л гол нь байдаг юм.Миний том хөл чинь их хөөрхөөн баргийн чулуунд бүдрүүлэхгүй аваад явчихдаг юм" гэж өөнтөгчдөд хариу барив.

О.Ариун