Учиртай гурван толгой дуурийн "гол дүрийн жүжигчид 10 сая төгрөгийн эзэд боллоо"
2016/07/11
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран Монголын анхны үндэсний сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд өчигдөр хоёр дахь жилдээ тоглов.
Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийг сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жил гол дүрд шалгарсан УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү, УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран, УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нарт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал 10 сая төгрөг, өргөмжлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардууллаа.
Зочин · 2016/07/12
Sandui haanahiin ymar gazar zaraa we
Зочин · 2016/07/11
super