Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Нэрээ хичээе, өндөр дээд зочдоо хүндлэн угтъя
2016/07/11
Гэрэл зургийг: www.mpa.mn-с ашиглав
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дөрвөн тэгш ой тохиосон наадам өнгө төгөлдөр эхэлж байна. Үндэсний их баяр наадам бол монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ундарга булаг юм. Ард түмний сонголтоор УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн шинэлэгдэн өөрчлөгдөж байна. Монголчууд бид нэг эх оронтой, хүн бүр хувь заяандаа эзэн болж урагшаа тэмүүлж ажиллая.
Монгол түмнийхээ цэнгэлийн манлай үндэснийхээ их баяр наадмыг найм дахь удаагаа нээж байна. Газрын хол усны уртаас олон зочин ирж байна. Ази, Европын орнуудын төрийн өндөр дээд зочид Монголын зүг жолоо залж байна. түрүүч нь ирж ар араасаа уяан дээр бууж байна. Нэрээ хичээе, өндөр дээд зочдоо хүндлэн угтъя.
Энэ өдрүүдэд Монгол хүн байгаа газар бүр наадам болж байна. Дэлхий ч сонирхож байна. Бөхчүүд нь хүчтэй, хүлэг нь хурдтай, харваачдын цэц улам оночтой байг. Хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадаарай” гэлээ.
Энхтөр · 2016/07/12
Манай төрийн түшээд иймэрхүү ариншин гаргадаг билүү нэн хачирхалтай үйлдэл гаргах юм. Сэтгэлд хийцсэнгүй.
he he · 2016/07/12
hehe heee he
irgen · 2016/07/11
ene yaj uvchignuj bga ym bol nerteegeer ni zodog shuudag umschihgui de
Зочин · 2016/07/11
Хотол олноороо наадаж байгаа энэ сайхан өдрүүдэд элдэв сөрөг бодол болож сөрөг үг хэлэхгүйгээр сайхан наадацгаая .
Зочин · 2016/07/11
cool
Зочин · 2016/07/11
sdaa chin ichih nuurgui erguu mal
Гана · 2016/07/11
Тиймээ. Бид цөөхөн ч гэсэн дэлхийд гайхагдсан соёл, түүхтэй ард түмэн. ерөнхийлөгчийхөө үгэнд урам хайрлая
zochin · 2016/07/11
Монгол төрийн наадам сайхан эхэллээ.
Зочин · 2016/07/11
Oilgohgui ymoo