Олон мянган фэнтэй дуучин П.Баярцэнгэл 20 саяр төгрөгийн эзэн боллоо
2016/07/11
“Яг түүн шиг” шоуны финалын шатанд оролцогч дуучин П.Баярцэнгэл тайзнаа Бруно Марс болон гарч ирж үзэгчид болон шүүгчдийг гайхшруулсан.
Финалын шатны зочин шүүгчээр Зуун манлай дуучин Б.Сарантуяа уригдсан. Тэрбээр дуучин залууг “Жижигхэн шавилагхан залууд ийм их авьяас байдаг юм аа” хэмээн дуу алдан магтсан.
Харин шүүгч Г.Ганхүү “Чи надад 1000 ам.доллар хэмнэж өглөө. Бруно Марсын тоглолтыг эхний эгнээнээс үзэхэд 1000 ам.доллар байдаг. Харин одоо би түүний тоглолтыг үзэх шаардлагагүй боллоо. Би Бруно Марсыг үзлээ. Чи төгсгөлд нь сайхан жин тавьж өглөө. Би чамайг Витасыг тайзнаа амилуулж байхад хоолойг чинь шалгадаг газар байвал шалга гэж байсан даа. Чи яаж энэ олон дүрд хувирч ингэж дуу хоолойг нь яг дуурайж чадаж байна аа” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний асуултад П.Баярцэнгэл "манай ах миний хоолойг бэлтгэлийн үеэр шахаж байдаг" юм хэмээн хошигносон хариултыг өгсөн.
Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирэхэд тэрбээр 41 мянга гаруй үзэгчдийн санал авч, бусдаасаа хол илүү тасарсан санал авснаараа "Ялагч" болсон юм. Тус шоуны Супер оролцогч 20 сая төгрөгөөр шагнуулав.
О.Ариун
Зочин · 2016/07/11
nice
Зочин · 2016/07/11
vnen bol saihn l ym
Зочин · 2016/07/11
hudlaa bna shde
Зочин · 2016/07/11
Hudlaa medeelel bitgii taraa l daa. Yeroosoo tiim jirgee alga
Зочин · 2016/07/11
ene bol hudlaa medeelel shuu
Гана · 2016/07/11
Монголын залуучууд ямар их авьястайг энэ шоунаас харж болно. Гэхдээ бид зөвхөн дуучид, бөхчүүд, уяачид, улс төрчдөө алдаршуулж, магтан дуулах биш, энэ орны 3 сая ард иргэдээ тэжээж байгаа малчдаа, баялаг бүтээгчдээ дэмжин алдаршуулмаар байна. "Орост хэн жаргалтай вэ" гэдэг зохиол байдаг бол "Монголд хэн жаргалтай вэ" гэвэл улс төрчид, бөхчүүд, дуучид, уяачид л жаргалтай байна даа. Харин энэ хүмүүсийг хөдөлмөрөөрөө тэжээж байгаа баялаг бүтээгчид л хамгийн аз жаргалгүй хүмүүс бодлжээ. Энэ орон ийм байдлаар яагаад ч хөгжихгүй.
Зочин · 2016/07/11
bitgii ingej hudlaa yrij bgach burno mars bichlee ntr arai shu