Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2013/09/26
Аргын тооллын: 2013.9.27 Баасан гараг
Билгийн тооллын: 23. Таван шар мэнгэтэй улаан бич өдөр
Наран ургах шингэх: 06.59-18.48
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.