Зам тээврийн ноцтой ослын улмаас хүний амь эрсдэв
2016/07/12
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газарт нийт 632 дуудлага иржээ. Үүнээс 435 нь зам тээврийн ослын дуудлага, гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, 32 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүн амь насаа алджээ.
Архи согтруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан жолооч зам тээврийн осол гаргаж, бага насны нэг хүүхэд автын осолд өртсөн хэрэг гарсан байна. Мөн нийслэлийн Замын цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоо барьсан 30 хүнийг саатуулжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Нарны зам урьд талын “МТ” ШТС-ын замд Landcriuser авто машин мопедтэй мөргөлдөж, мопедын жолооч газар дээрээ нас баржээ. Түүнчлэн Цайз захын уулзварын замд Prius машины жолооч Nissan X-Trail машинтай мөргөлдөж, жолооч 35 настай эрэгтэй Б гэмт хэргийн газрыг орхиж зугатаасан хэрэг бүртгэгдсэн аж.
Хөдөө орон нутгийн зам дээр мөн л ноцтой осол гарчээ. Төв аймгийн Лүн сумын Чавганцын хөтөл гэх газрын замд T.Prius маркын М жолоочтой авто машин онхолдож 19 настай эмэгтэй А- амиа алдаж, гурван хүн гэмтжээ.
Тиймээс жолооч нар архи согтууруулах хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалалтын бүсээ зүүж байхыг Нийслэлийн замын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.
Zochin · 2016/07/13
Gun emgenel ilerhiilj bna haramsaltai bn
ГОМБОПИЗДА · 2016/07/12
ПИЗДА ЭНЭ СОГТУУ ЖОЛОО БАРЬДАГ ПИЗДАНУУДЫГ ЭРҮҮ ШҮҮЛТ ШААГААЧЭЭ