Баян-Өлгийд болсон үерийн улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болжээ

Баян-Өлгий аймагт энэ сарын 9-нд буюу өнгөрсөн амралтын өдөр аадар бороо орж, Өлгий хот бүхэлдээ усанд автсаны улмаас Ховд голын эргээр оршин суудаг 200 гаруй өрх үерт нэрвэгдэж, бага насны хүүхэд амиа алдаад байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл үерийн гамшгийн улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болжээ.

Мөн үерийн улмаас блокоор барьсан олон айлын хашаа байшин нурж, сүйдээд байгаа аж. Гэхдээ одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

 

Баян-Өлгийд болсон үерийн улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болжээ

Баян-Өлгийд болсон үерийн улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болжээ