Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ
2016/07/14
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарвага олноор үхсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрсэн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хийсэн идэвхтэй тандалт судалгаагаар тарваганаас тарваган тахлын үүсгэгч илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй, тарваган тахал өвчин гарах нөхцөл бүрдсэн байна.
Улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 18-28-ны хооронд зохион байгуулж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай. Вакциныг 6 наснаас дээш насныханд тарих заалттай юм.