Ерөнхийлөгч шинэ засгийн газар бүрдүүлэх асуудлыг яаравчлуулна гэлээ
2016/07/14
Төрийн их баяр наадмын өмнөхөн Ерөнхий сайдаа томилсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын дараахан буюу АСЕМ-ын өндөр дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт өндөрлөсний дараагаас шинэ засгийн газрыг бүрдүүлж сайдуудыг томилно гэж мэдэгдсэн юм.
Наадам өндөрлөмөгц АСЕМ-иийн хурлуудтай залгасан Засгийн газрын гишүүд энэ сарын 13-17-ны өдрүүдэд энд тэндээс айлчлан ирэх гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авах гээд цагийн шахуу хуваарийн дагуу ажиллаж байна.
Харин шинэ засгийн газрынхан ирэх долоо хоногоос буюу энэ сарын 18-наас амсхийх завтай болж ажлын ачаалал нь хөнгөрөх тул Ерөнхийлөгч тэр үед Монгол улсад хэдэн яамыг хэн гэдэг хүнээр удирдуулах, хэн хэнийг салбарын сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Зочин · 2016/07/15
Элбэгдорж мэддэг юмуу Тэгвэл УИХ ын сонгууль хийхийн хэрэг юу байна. МАН ийнхаан сайн ярилцаж нухацтай хандаарай да. Эбэгийн хүсэл сонин биш ард түмний хүслийг тэргүүнд тавиарай
эрка · 2016/07/14
Тиймээ, засгаа тун хурдан
байгуулах хэрэгтэй бна МАН-ынхаа
тэгээд даруй мэдэгдээрэй..