Францад дахин халдлага болж 80 орчим хүн нас барлаа
2016/07/15
Өчигдөр Францын үндэсний өдөр буюу Бастиллийн цайзыг эзэлсэн түүхэн өдөр боллоо. Харин энэ өдөр Францын Ницца хотод ёслолын буудлага үзэж байсан хүмүүс рүү халдсан хэрэг гарсан байна. Толруулбал алан хядагчид том машинаар иргэдийг дайрч, гал нээсэн байна. Үүний улмаас 80 орчим хүн нас барж 100 гаруй хүн шархаджээ. Машины жолооч бүрэн зэвсэглэсэн байсан бөгөөд үймээний үеэр нас барсан байна.
Халдлага үйлдсэн этгээдүүд лалын бүлэглэл байх магадлалтайг эх сурвалжууд дурьдаж байна.
Одоогоор Францад онц байдал зарлаад байгаа бөгөөд Францын төрийн тэргүүн энэ бол террорист үйлдлэ гэдгийг мэдэгдээд байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид энэ үйлдлийн хариуцлагыг хүлээлгэх ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байна.