"Азийн хүүхдүүд" наадмаас Монголчууд 44 алт,8 мөнгө, 22 хүрэл медаль хүртээд байна
2016/07/15
ОХУ-ын Якутск хотноо болж байгаа "Азийн хүүхдүүд" Олон улсын наадмын үйл ажиллагаа найм дахь өдрөө болж байна. Наадамд Монгол улсыг төлөөлөн 201 хүний бүрэлдэхүүнтэй, 18 спортын төрөлд оролцож байгаа.
2016 оны 7 сарын 14-ны байдлаар 14 алт, 8 мөнгө, 22 хүрэл нийт 44 медаль хүртэн 2012 оны наадмын амжилтаа ахиулан оролцож байна. Медалийн тоогоороо Монгол улс тавд явж байна.
Энэхүү наадам 2020 онд Монгол улсад зохиогдоно .Наадмын тугийг хүлээн авахаар ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Хөдөлмөрийн баатар, МУГТ, Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба нар Якутскийг өнөөдөр зорилоо.
Зочин · 2016/07/15
Энэ наадамд оролцож яваа Г.Учиралдаа амжилт хшсье.