АСЕМ-ын зочид нутаг буцаж эхэллээ
2016/07/16
АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт Улаанбаатар хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. Уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёрын байгууллагын төлөөлөл оролцсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Монгол Улсад гурав дахь удаагаа ирж буйгаа хэлээд энэ удаагийн АСЕМ-ын хурлын зохион байгуулалт маш сайн байсныг онцлон хэлсэн юм.
Ийнхүү АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт өндөрлөж, гишүүн орны төлөөлөгчид нутаг буцаж эхэлсэн байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Ерөнхий сайд Ммитрий Медведев, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Германы канцлер Ангела Меркель, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян зэрэг хүндтэй зочдыг үдэж өгсөн тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.
зочин · 2016/07/16
сайн яваарай,дахин манайд ирээрэй