Ч.Санжаадамба: Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбираад л гарсан
2016/07/17
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлэн Монгол Улсын Аварга хэмээх эрхэм цол хүртсэн Чимэдрэгзэнгийн Санжаадамбын хөлс нь хатаагүй байхад нь цөөн хором ярилцлаа. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумынх билээ.
-Өмнө нь "Сайн байна уу Заан аа” гэдэг байсан бол одоо "Аварга аа” гэх боллоо. Ямар санагдаж байна вэ?
-Заан цол сайхан ч аварга цол илүү хүндэтгэлтэй шүү дээ. Сайхан байна.
-Архангай нутгийн хоёр бөх Улсын баяр наадамд түрүү, үзүүрт шалгарч үлдсэн гурав дахь тохиолдол боллоо?
-Тийм. Нутгийнхаа хүчит эрчүүдийн түүхийг хадгалж яваадаа баяртай байна. Нэлээн дээхэн төрийн баяр наадамд манай нутгийн "Аат” Д.Лувсанжамц, "Суугай” Содов нар түрүү, үзүүрт шалгарч байсан бол дараа нь Даян аварга "Буур” Жамъяан, Улсын арслан Ш.Төмөрбаатар нар мөн л тэргүүн байрын төлөө хүч үзэж байсан гэдэг. Энэ жил Р.Пүрэвдагва бид хоёр боллоо.
-Р.Пүрэвдагвын барилдааныг та сайн мэддэг нь дамжиггүй. Түүнийг үзүүрлэхийн дайны бодож байв уу?
-Р.Пүрэвдагва өнөө цагийн иртэй бөхчүүдийн нэг гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Тэр яагаад үзүүрлэж болохгүй гэж. Энэ жил түүний бэлтгэл урьдынхаас илүү сайн байгаа.
-Гэхдээ бөх хүнд тухайн өдрийн "од” гэж бий дээ. "Од" нь гийсэн бөх бараг дийлддэггүй гэж ярьдаг?
-Түрүүлж, үзүүрлэх ёстой бөх тэр өдөртөө нэг л өөр байдаг гэж Монголчууд минь ярьдаг.
-Тэгэхээр та өнөөдөр (өчигдөр) түрүүлэх мэдрэмжийг сэтгэлдээ тээж байв уу?
-Сайхан барилдъя л гэж Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж ирсэн.
Наадам болгоны өрсөлдөгч өөр. Тэгээд ч та дээр "Тухай бөхийн "од" гийнэ” гэж ярьсан даа. Өмнөх наадмуудад тийм л сайхан "од"-той бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байсан даа.
-Өглөө гэрээсээ гарахдаа түрүүлэх юм шиг совин төрөөгүй гэж үү?
-Өмнөх наадмуудын адил л барилдлаа. Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбирч, зодог, шуудгаа арцаар утаад л гарсан.
-Улсын заан цолыг та дөрөв дэх удаагаа баталлаа. Долоогийн даваанаас дээш гарахгүй л байгаад байсан. Энэ жил тэр "түгжээ” ёстой л мултарсан шиг мултарлаа даа?
Наадам болгоны өрсөлдөгч өөр. Тэгээд ч та дээр "Тухай бөхийн "од" гийнэ” гэж ярьсан даа. Өмнөх наадмуудад тийм л сайхан "од"-той бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байсан даа.
-Хэдийн даваа хамгийн хүнд байв аа?
-Амаргүй даваа гэж байхгүй шүү дээ. Бүгд л чанга байлаа.
-Баярт мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Хамгийн түрүүнд надад баяр хүргэж, үнсэх хүн бол засуул байдаг. Дараа нь Р.Пүрэвдагва. Тэгээд нутгийнхаа бөхчүүдтэй. Харин гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогдож амжаагүй байна.
-Улсын наадамд хэдэн жил барилдаж, аварга цолонд хүрэв ээ?
-15 жил. З.Дүвчин багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлж байлаа.
-Таныг "Заалны мангас” гэдэг байсан. Одоо төрийн наадмын аварга боллоо. Улам их амжилт үзүүлээрэй. Хоромхон ч гэсэн ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Наадамчин олондоо дахин баяр хүргэе.
Эх сурвалж: mnb.mn
архангай · 2016/07/19
үнэхээр сайхан наадам болсон шүү.Архангай аймгийн нийт бөхчүүддээ баярлалаа. та бүхэндээ спортын улам их амжилтын дээдийг хүсч байна.
Зочин · 2016/07/18
okay