Монголд тэрбумтан Жэк Ма ирэх үү
2016/07/18
“Аlibaba” цахим худалдааны сайт нь өндөр амжилт олж, хөрөнгийн бирж дээр 23.7 тэрбум ам.доллар босгосноор Хятадын тэргүүн баячуудын нэг болсон тэрбумтан Жэк Ма Монгол Улсад ирэхээр болсон талаарх мэдээ сошал ертөнцөд тархах болсон. Түүнийг Асашёорү Д.Дагвадорж аваргын урилгаар энэ сарын 24-27-ны өдрүүдэд Монголд амралт болон ажил хэргийн шугамаар ирнэ. Жэк Ма Монголд амарч, Монгол оронтой танилцахаас гадна технологийн чиглэлээр суралцаж байгаа залуучуудад зориулж лекц уншихаар төлөвлөсөн гэх мэдээлэл түгсэн.
Энэхүү мэдээллийг харсан их аварга Д.Дагвадорж "Жэк Ма Монголд ирэхгүй. Хэн ийм зүйл зарлаад байна аа" хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэв. Тэгэхээр энэ мэдээлэл цуурхал уу, аль эсвэл тэрбумтан эрхэм манай улсад ирэх үү гэдэг нь эргэлзээтэй боллоо.
Харж л сууя даа цаг хугацаа бүгдийг үнэнчээр харуулдаг хойно.
О.Ариун
Зочин · 2016/07/18
nice