Хүний хөгжлийн санд 63.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 11.7 хувиар буюу 17.6 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрчээ.

Ийнхүү дутуу төвлөрсөн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлоготой холбоотой хэмээн албаныхан хэллээ. Нийгмийн даатгалын санд 854.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 1.7 хувиар буюу 14.7 тэрбум төгрөгөөр давжээ.

 

Тус санд улсын төсвөөс 205.4 тэрбум төгрөгийн татаас олгосноос Хүний хөгжил сангийн зарлага 178.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн нийт зардал 93.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

 

Тус сангаас хүүхдийн мөнгөнд 143.5 тэрбум төгрөгийг олгожээ. Харин улсын эмнэлгүүдэд 77.4 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөсөн зардал 91.8 хувийн буюу 802.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

 

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг