Ж.Эрдэнэбатын Засгийн газар 13 яам 16 сайдтай байна
2016/07/19
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шинэ Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа. Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна. Тодруулбал:
- Монгол Улсын Ерөнхий сайд,
- Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
- Сангийн сайд,
- Батлан хамгаалахын сайд,
- Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд,
- Эрчим хүчний сайд
- Хууль зүй дотоод хэргийн сайд
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
- Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайд
- Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн сайд
- Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд
- Эрүүл мэндийн сайд байх юм.
Улмаар зарим яамдын нэрийг өөрчилсөн байна. Тухайлбал Хууль зүйн яамны нэрийг Хууль зүй дотоод хэргийн яам болгон өөрчилж, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яамны чиг үүргийг Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн яам болгон өөрчилсөн байна. БСШУЯ-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болгон өөрчлөхөөр болжээ. Ингэснээр ЭМСЯ Эрүүл мэндийн яам болж байгаа юм.
Зочин · 2016/07/20
Бие даасан Эруул Мэндийн Яамтай болж байгаад баярлаж байна. Сайд нь Мэргэжлийн байгаасай.Сонголт нь зев байгаасай.
Болд · 2016/07/20
Ер нь яамдууд ард түмнийхээ амьдралыг сайжруулж, чанаржуулах үүднээс бодлого боловсруулж, судалгаа хийн дотно гадны нөхцүүлдэд хяналт тавьж, төрийнхөө үйл ажиллагааг алдаагүй тасралтгүй явуулах нөхцөлийг л хангаж ажиллах ёстой мэт санагддаг даа.
Болд · 2016/07/20
Эцсийн эцэст яамдууд бодлого боловсруулж, судалгаа хийж, ард түмнийхээ болон дотоод гадаад нөхцлүүдийг хянаж төрийн үйл ажилгааг алдаагүй явуулах чиглэлд л ажилмаар юм?!
Болд · 2016/07/20
Эрүүл мэнд, байгаль орчин, аялал зуучлал, спортын яам бсан чиг болмоор.
Болд · 2016/07/20
"Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, спортын яам" бгаад "Шинжлэх ухаан, боловсрол, соёлын яам" гэсэн бол чиг үүргийн хувьд зүйтэй санагдах юм.
Болд · 2016/07/20
Барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүчээ нэгтгээд "мига "асуудлуудаа хамтатгаж хөгжүүлж болмоор доо уугн
Зочин · 2016/07/19
Нээрэн гадаад улстай харилцах асуудлаа яах гэж байгаа юм бол доо?
зочин · 2016/07/19
Гадаад хэргийн яамгүй улс болсон уу, монгол маань.
Зочин · 2016/07/19
Даваасурэн уул уурхайн сайд болоод оюутолгойн луйварын гэрээг оорчилох байх гэдэгт найдаж бна сайханбилэг баяршог хоерт хариуцлага тооцох хэрэгтэй болсон байна
Зочин · 2016/07/19
nice