Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-ын даргад өргөн барьлаа
2016/07/20
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2016.07.20/ өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.
Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүн байхаар төсөлд тусгасан байна. Тухайлбал,
Монгол Улсын Ерөнхий сайд;
Монгол Улсын Шадар сайд;
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
Гадаад харилцааны сайд;
Сангийн сайд;
Хууль зүй, дотоод хэргийн сайд;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
Батлан хамгаалахын сайд;
Барилга, хот байгуулалтын сайд;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
Зам, тээврийн сайд;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
Эрчим хүчний сайд;
Эрүүл мэндийн сайд.
Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна. Батлан хамгаалахын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар төсөлд тусгасан байна.
Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Хүүхдийн төлөө газрыг – Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Гааль, татварын ерөнхий газрыг – Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар
Нийгмийн даатгалын ерөнхий газрыг – Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг – Үндэсний статистикийн хороо
Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар
Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх замаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна
mr · 2016/07/21
UUL UURHAY ERCHIM HUChIiNII YAMAA NEG BOLGOVOL ZUGHEER SHUU!!!
mr · 2016/07/21
Ta nar Barilga HOT bayguulalt zam teevriin yamaa negtgheech dee!!!
Зочин · 2016/07/20
Ойлгомжтой дээ МАН-аас ийм л юм гарна. Шахаад шахаад юү ч гарахгүй. Тэгээд бас Засаг барьж нойрмоглон суусаар 4 жилийг авна гэнэ шүү. Тэгнэ байхаа бас.
Зочин · 2016/07/20
Harin ch zow butetsruugee orsiin bishvv
zaya · 2016/07/20
ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭГЭХЭЭР ЮУ Ч БИШ ЮМ УУ. ТЭГВЭЛ ШУУД Л ЗАСАГАА БАЙГУУЛЧИХАЖ БОЛООГҮЙ ЮМ УУ.
Зочин · 2016/07/20
Zuv butetstei yum shig sanagdlaa. Erunhiilugchuus min jaahan ANiin uner hanhlaad l bh shig sanagdaad bna daa. Ard tumnii erunhiilugch bh estoi bish biluu
Zochin · 2016/07/20
Gaali,tatvar negdeed bolood bhad odii todii zardal gargah n byluu huvaahad ashigtai ym bna.tsoohon butetstei baij boloogui yu.tosviin aldagdal ih bhad toriin albiig tejeehed hureh uu
Altanchimeg · 2016/07/20
Harin ch butets ni zuv um bishuu. Demjij bna
Зочин · 2016/07/20
nice
oyun · 2016/07/20
Ta nar aimgiin agentlagiin darga nariig ch gesen mergejliin huneer songoj tawiarai arai l bish bsan shu. Jishee ni orhon aimgiin zahiachlagchiin albanii