Хэдхэн хоногийн өмнө АСЕМ болж өндөрлөв. Улсынхаа нэрийг сайнаар үлдээхийн тулд ирсэн гийчдийг сайхан бүсгүйчүүдээр угтуулж, үдүүлдэг моод сүүлийн жилүүдэд идэвхижээд байгаа билээ. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед урилгаар манай улсад Киргизстаны Ерөнхий сайд айлчилсан. Хүндэт зочиндоо Монгол наадам үзүүлэхийн зэрэгцээ Хүй долоон худагт очиж уяачдын галаар оруулаад монгол ахуй амьдралын зах цухаас танилцуулсан. Энэ үеэр Э.Одгэрэл, С.Ариунбилэг нар ажилласан. Мөн Хятадын дарга Си Зипинь айлчилахад "Азийн модель" агентлагийн захирал, мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа "Дүүриймаагийн ажлыг сайн гүйцэтгэсэн удаатай.

Тэгвэл энэ удаад Мисс Ч.Содтуяа АСЕМ-ын үеэр үүргээ амжилттай гүйцэтгэж олноос урмын үг сонсов. Олон сайхан бүсгүйчүүдтэй улс ингэхээс өөр яахав.

О.Ариун