Лондон хотын орлогч захирагч асан Ричард Барнес олон нийтийн сүлжээ сайт болох Фэйсбуукийн хохирогч болсон тухай мэдээлэл улс төрчдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа аж. 

Энэ жил 65 настай Ричард Барнесийн бэлхүүснээс доош хэсгийн нүцгэн зургууд түүний Фэйсбуук хуудаснаа нийтлэгдэн ихээхэн шуугиан дэгдээсэн байна. Уг зургийг төд удалгүй хувийн хуудаснаас нь админ нь авсан аж. Үүний дараа түүний хуудас хакердуулсан гэсэн тайлбар бичжээ. Энэ болсон зүйлийн улмаас эвгүй байдалд орсон Барнес энэ зургийг хэн тавьсныг мэдэхгүй гэдгээ хэлэн"Би 30 жил улс төрд хүчин зүтгэсэн хүн ийм тэнэг зүйл хийх хүн биш. Ийм тэнэг зүйлийн золиос болсондоо би үнэхээр харамсч байна" гэж тайлбар хийжээ. 


Ямартаа ч улс төрч түүний энэ зураг олон янзын шүүмжлэлийг дагуулан Британийн улс төрчдийн наргиа болж байгаа аж.