Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан МАН ажилдаа ороод эхэлж байна. Гэвч шинэ Засгийн газар болон яам агентлагийнхан, төрийн албаны ажилчдыг хоморголон халдаг, намын нөлөөгөөр, тухайн мэргэжлийг мэдэхгүй хэнийг ч хамаагүй албан тушаалд тавьдаг, УИХ-ын гишүүн бүр давхар дээлтэй болж, энд тэнд сайд, даргын алба хашдаг зэрэг өмнөх Засгийн газрын үед байсан байдал ёс юм шиг давтагдах янзтай харагдаж байна.

Үүнийг нь АН шүүмжлээд эхэлсэн харагдлаа. Тухайлбал хамгийн эхний мэдээллээр 1238 хүн ажлаасаа чөлөөлөгдөнө, шинээр байгуулагдах бүтэц дээр 369 хүн очино гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Үүнийг АН-ынхан өлгөж аваад, шүүмжилж эхэллээ. Ардчилсан нам ч мөн иймэрхү байдлаар ажилладаг байсан. Угаас намын нөлөө, нам дагаж, төрийн албанд очдог, нөгөө нам нь ялагдсан тохиолдолд лааз өшиглөх дээрээ тулдаг гажиг голдрилтой тогтолцоо аль хэзээнээс манай улсад бий болсон. Үүнийг өөрчлөх, эх орныхоо төлөө, чаддаг хүнийг нь байх ёстой газарт нь байлгаад төрийн ажлыг төрийн ажил шиг хийлгэх Засаг энэ янзаараа гарч ирэхгүй нь энэ үү. Өөрөөр хэлбэл улстөрд байдаг бүхий л зүйл байдаг янзаараа ирэх дөрвөн жилд үргэлжилж тун магадгүй байна.

Уг нь өнгөрсөн дөрвөн жилд МАН-ынхан олон асуудлыг эсэргүүцэж байсны нг нь давхар дээл. Тэд “Давхар дээл”-ийг эсэргүүцэж, талбай дээр нөмгөн дээлтэй шоу хийж явснаа одоо мартаагүй баймаар юм. Өөрсдийн эсэргүүцдэг байсан улстөрийн алдааг давтана гэдэг чинь байж боломгүй зүйл биш үү.

Н.Чимэг