УИХ-ын гишүүн асан Г.Уянга бүсгүй сэтгүүлчээс төр түшилцэх эрхэм болж явсан. Түүний үсээ хусаж стиль имижээ өөрчилсөн. Гэрэл зураг нь олонд ил болж цочирдуулсан юм.

Олон нийт Г.Уянга "сонгуульд ялагдаад сэтгэл гутралд ороод үсээ хусаж" гэлцэж байгаа бололтой. Магадгүй тэрбээр багын сэвлэгээ үргээлгээгүй байсан ч магад гэсэн таамаг дэвшүүлээд авсан. Тэгвэл тэрбээр үүнд ийнхүү тайлбар хийлээ.

"Намайг үсээ хусуулсан талаар яриа хөөрөө болсон сурагтай. Үс минь хэт их унаад байсан юм. Өнөөдөр гурав өдөр нь. Хуйхны арьс хүртэл гуужиж эхэлжээ. Хуйхаа сайн арчилбал эрүүл сайхан үс ургадаг гэнэ. Шар тос, тараг, шар сүүгээр бигнүүр тавих сайн гэнэ шүү. Сайн муугийн талаар надаар туршилт хийгээрэй, би үр дүнг нь хуваалцана аа" гэсэн юм.

О.Ариун