“Хамгийн залуу гишүүн”-ий санаачилга УИХ-аар дэмжигдлээ
2016/07/21
2016 оны УИХ-ын сонгууль хүн бүрийн анхаарлын төвд байж гарсан үд дүн нь олон хүнийг цочролд оруулсан гэхэд болно. Тэр дундаа өдгөө 29 настай залуу УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь ард түмнийг ихэд гайхшруулсан. Улс төрд зөвхөн 40-өөс дээш насныхан ордог гэдэг ойлголтыг тэрээр эвдэж төр засагт залуу үеийхэн сэргэлт хийх хэрэгтэй болсоныг Д.Гантулга гишүүн харуулж яваа юм. Тэгвэл шинэхэн гишүүн маань "Хамгийн залуу гишүүн" гэх тодотголыг зүүгээд байгаа ч ажилдаа бол шинэдэхгүй гэдгээ эхнээсээ харуулж байна.
Тухайлбал, өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан юм. Үүнд хуучнаар “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ыг Ерөнхий сайдаас "ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР" хэмээн өөрчлөхөөр төсөлд тусгасан байсныг УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ нарын нэмэлт саналаар "ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР" хэмээн өөрчилж, баталлаа.
Ингэснээр олон жил залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудын санал болгож байсан ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН төрийн агентлагтай болж, холбогдох асуудалд илүү өргөн цар хүрээгээр хандах боломжийг нээж буй юм.
Зочин · 2016/07/22
zail gulug
Зочин · 2016/07/21
Гэртээ сууж байгаад их хуралд суучихсан гар.
Зочин · 2016/07/21
ih tom ajil hiisen ym baih gesen neg baiguulgiin ner solijee
ZOCHIN · 2016/07/21
IIM L ZORIMOG BAIH HEREGTEI TOMCHUUD YAH BOLDOO GJ HARJ SUUHGYIGEER SANALAA HEJL BAIH N ZUW BAYAR HURGEY
Зочин · 2016/07/21
сайн байна даа энэ эрчээрээ ажиллаарай
Зочин · 2016/07/21
paaaah ymar mundag ajil hiigee veeeee unende llag ymaaa.
Зочин · 2016/07/21
cool
Зочин · 2016/07/21
айхтар ажил хийж дээ