ДАЛДЫГ ХАРАХ
2016/07/22
Загасчин Антон Йохансоны түүхийг өгүүлсэн ном 1920 онд Стокгольмд хэвлэгдэн гарчээ. Йохансон жирийн л нэгэн атлаа “нүдээр үзэх” увдистай, өөрөөр хэлбэл далдыг харж чаддаг гайхамшигтай явьяастай хүн байлаа. 1907 онд Йохонсыг урьдчилан хэлээгүй байтал нэг өдөр ач хүү нь гэнэт нас баржээ. Түүнээс долоон хоногийн дараа “ТИТАНИК” гэдэг нэртэй суудлын асар том усан онгоц осолдох юм байна гэдгийг тэр хэлжээ. 1913 онд тэрээр дараа жил дайн эхэлж, Герман бууж өгснөөр дуусна гэж хэлсэн юм. Ялангуяа энэ талаар Германы кайзерт урьдчилан хэлж мэдэгдэхээр Берлин явах гэж байгааг нь мэдсэн хүмүүс түүнийг шоолон инээлдэж байлаа.
1898 онд олонд нэрд гарсан шинжлэх ухааны зохиолуудын эзэн, нэрт Морган Робинсон суудлын аварга том усан хөлөг өөрөө зохион бүтээж, “ТИТАН” гэж нэрлэснээ хэвлэлд нийтэлжээ. Энэ хөлөг түүний бүтээлч уран сэтгэмжийн хүчээр буй болсон бөгөөд усан түрц нь 70 000тн, урт 800 фут /1фут ойролцоогоор 30см-тэй тэнцүү/, 3000 зорчигч суулгахаар тооцож хийсэн, эргэх гол дээр суурилсан асар том сэнст хөдөлгүүртэй гэжээ.
Тэр хөлөг 4 сарын 11 ны шөнө анх удаа задгай талбайд гараад мөсөн уултай мөргөлдсөн юм. Үнэхээр ч 1912 оны 4-р сард далайд туршилт хийж яваад живсэн, 66 000тн усан түрцтэй, 825,5 футын урттай, гурван том сэнст хөдөлгүүртэй, 3000 хүн суулгасан энэ “ТИТАНИК” хөлөг дэлхийн хамгийн том усан онгоц байсан билээ.