Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаярыг томиллоо
2016/07/23
УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар, Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Мөн УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 58 буюу 90.6 хувь нь дэмжснээр Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилсон. УИХ-ын 63 гишүүн санал хураалтад оролцсноос 59 буюу 93.7 хувь нь дэмжснээр Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдад томилов. Мөн Б.Чойжилсүрэн гишүүнийг Сангийн сайдад томилох эсэхэд санал хураалтад УИХ-ын 61 гишүүн оролцсноос 58 буюу 95.1 хувь нь дэмжснээр Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилсон юм. Үүний дараа С.Бямбацогт гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилох эсэхэд санал хураахадУИХ-ын 59 гишүүн оролцсноос 59 буюу 94.9 хувь нь дэмжснээр С.Бямбацогтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилов. Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилох эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Н.Номтойбаяр салбарын дэд сайд байсан болохоор сурах шаардлагагүй бэлтгэгдсэн боловсон хүчин. Олон хуулийн төсөл боловсоруулсан байна. Ганцхан зүйл тодруулмаар байна. 40-с дээш насныханд ажлын байр олдоггүй. Уг нь 40 насныхан туршлагатай, төлөвшсөн байдаг. Гэхдээ ажилд авдаггүй. Тэдгээр иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд ямар бодлого баримтлах вэ?
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ажилгүй иргэдийн багагүй хувийг эзэлдэг. Хуулинд тоо заагаад нэмэргүйг харсан. ААН-үүдэд санхүүгийн урамшуулал буюу хоёр талд харилцан ашигтай байх бодлого хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргдэд чиглэн ажиллах ёстой яамд хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүн ажиллахгүй байна. Тиймээс энэ салбарт анхаарч ажиллах зүйл нилээд хэд байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ачааны голыг үүрэх яам Н.Номтойбаярт оногдож байна. Амьдрал гэдэг насан туршдаа хүлхэх хатуу ааруул. Нийгмийн хамгаалллын салбар өнөөгийн нийгэмд, цаашдаа ч гэсэн нэг номерын асуудал. Хоногт 24 цаг, 7 хоног 168 цаг байдгийг санаж ханцуй шамлан зөв мехнизмаар ажиллааарай. Ахмадын тэтгвэрийн зээлийн хүүг бууруулна гэсэн. Хэзээ, хэрхэн бууруулах талаар мэдээлэл өгнө үү?
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нилээд маргаан УИХ-д өрнөсөн. Асуудал маш тодорхой. Хоёр тал харилцан тохиролцох замаар хадагламжийн хүүгээр тохиролцон зээлийн хүүгээ бууруулах боломжтой.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: МАН мөрийн хөтөлбөрөө биелүүлсний нэг нь гэр бүл, залууст анхаарах агентлагтай болсон. Ажлын байр, ажлын байр гэж анхаарч ажиллаарай гэж захих байна. Чингэлтэй дүүргийнхэн асуугаарай гэсэн юм. 1000 гаруй залуусыг Япон руу явуулна гээд хүлээлт байгаа. Үүнп хариулт өгнө үү.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Энэ асуудлыг судалж үзсэн. Эргэлзээг тайлж бодит мэдээллийг өгье. УИХ-ын өмнөх дарга Японд ажиллахдаа санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичиг бол гэрээнээс өөр. Ямар арга замаар хичнээн хүн гаргах нь тодорхойгүй. Ганц л өгүүлбэр байгаа. Японд бол гадаадаас ажиллах хүч авдаг эрх зүйн зохицуулалт байхгүй юм билээ. Намраас Японы парламентаар хэлэлцэж магадгүй юм билээ. Ажиллах хүч гаргана гэсэн мессежийг залуусын санал авах гэж гаргасан гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: нилээн хэдэн гишүүнтэй давхацчихлаа. Худалдаа, үйлчилгээ, хүнс, хөнгөн үйлдвэрлэл ажлын байр их гардаг салбар. Үүнд анхаараарай. ХБИ-ийн ажлын байрыг нэмэгдүүлэх арга нь ААН, ажил олгогчид ажлын байрыг санал болгохдоо 5-10 хувьд нь ХБИ байна. Хэрвээ тийм бол ААН-д санхүүгийн хөшүүргэ өгнө гэсэн санаа. Орон сууцны зээлийн хүүг 5 хувь
УИХ-ын гишүүн А.Ундраа: Ажил эрхлэлт, орлоготой байх асуудал сонгогчдын өмнө тулгараад байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ямар ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх вэ? Ямар ажлаас ажлаа эхлүүлэх гэж байна вэ?
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол нийт ард түмний өмнө тулгамдаад байгаа бодлого нь алдагдсан асуудал. Хөдөлмөрийн салбар,боловсролын салбар эмээлийн бүүрэг шиг ажиллах ёстой байна. Дипломтой хэрнээ ажилгүй хүмүүстйн тоо их байгаад анхаарна. Статистик тоон үзүүлэлтэд анхаарна. Би нэг ч тоо хэлэхгүй байгаа. Ажилгүйдэл 10 хувь гараад явчихбал аюултайд тооцогддог. Тэгэхээр бүх тоог гаргана. Мониторинг хийнэ. Урсгал зардлыг бууруулна. Мэргэжлийн салбараа мэддэг цомхон боловсон хүчинтэй болно.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Нямтайшир гэдэг хүнийг сайн бизнесмэн гэдгээр нь мэднэ. Шаардлагатай үед Нямтайшир гуайгаас зөвлөгөө авдаг. Нийгмийн даатгалын сангийн асуудлаар Н.Номтойбаяр бид хоёр С.Эрдэнэ гишүүн маргалдаж байсан. Сайд болж байгаа болохоор асуудлыг зоригтой шийдэж өгөөрэй. Импотекийн зээлийг олон талаас нь нухацтай хараарай. Бар саванд хутга барьсан асуудао гарсан. Дахиж ийм ёс зүйн шинжтэй алдаа битгий гаргаарай. Ноён нуруутай байгаарай. Ядарсан ард түмнийг битгий дээрэлхээрэй. Ардын намын итгэлийг сайн дааж ажиллаарай.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Би шалгуулсан. Ор үндэгүй гэдгийг шат шатны байгууллага нотолсон. Тэр хүн гүтгэсэн. Надаас сая ам.доллар нэхсэн. Өнөөдөр тэр хүн хаана байгаа билээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хуулийн төсөл өргөн барина. Нийт оюутнуудын 70 хувь нь эмэгтэйчүүд. Үлдсэн 30 хувь нь эрчүүд байгаа нь гэр бүлдээ гологдох хандлага ажиглагдаж байна. Тиймээс нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Гэр бүлийн хуулийг түргэвчилүүлээрэй. Амжилт хүсье.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Манай улс хөгжлийн загвраа тодорхой болгоё. Нордик орнуудын хөгжлийн загвараар улс орноо авч явахад энэ яам голлох үүрэг гүйцэтгэнэ. Нордик загвар хүндээ чиглэсэн, багш, эмч цагдаа нарын нийгмийн халамжийг нэмж, эргээд тэр хэмжээгээрээ хариуцлагыг чангатгадаг. Багш нарын цалин сүүлийн таван жилд 5000 төгрөгөөр л нэмэгдсэн байна. Цалин хөлс нь хангалтгүй байхад бид хариуцлага нэхэж чаддаггүй. Төрийн үйлчилгээ, багш нарийн цалинг нэмэхэд анхаараарай.
Хоёрт, хүн бүрийн анхаарч байгаа асуудал бол хөдөлмөр эрхлэлт. Төр, хувийн хэвшил, боловсролын салбар хамтран ажмиллаж, хэрэгтэй байгаа зах зээлд боловсон хүчинг бэлтгэх хэрэгтэй байна. Хамтын оролцоог нэмэгдүүлбэл ажилгүйдэл буурна. Боловсролын салбартайгаа нягт ажиллаарай.
Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асууж дууслаа. Үүний дараа Н.Номтойбаяр гишүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилох эсэхэд санал хураахад УИХ-ын 58 гишүүн оролцсноос 55 буюу 94.8 хувь нь дэмжснээр Н.Номтойбаяр гишүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилов.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын намтар:
Төгссөн сургууль, мэргэжил
1986 – 1995 Нийслэлийн 10 жилийн дунд сургууль
1997 – 2001 АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол
Инженерчлэлийн магистр, Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал
2001 - 2005 онд Тагнуулын ерөнхий газар
2005 - 2008 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Төслийн менежер
2008 - 2009 онд Тагнуулын ерөнхий газар
2009 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал
2010 онд "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2010 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч
2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал
2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
-
Алтангадас одон
irgen · 2016/07/23
Nomtoibayar dvv hvv ard tvmnii munguur avgai hvvhen tejeej gangan mashin ene tereer hyalhamsaad baib da. Geree
Хуцваа · 2016/07/23
Энэ нөрийг бас шалгах хэрэгтэй
Зочин · 2016/07/23
BUSSINESIIHENG ULS TOROOS HOLDUULAACHEEEEE MAN- INGEJ TOMILFGOO HIIH BSIIM UUUU.ERDENE BOL MONGOLIIN NIIGMIIN DATTGAL TETGEVER HALAMJ ED NART ASAR IH YM HIISEN HUN DEE MUULAAL BH YM D HUMUUS.
Зочин · 2016/07/23
Яг үнэн, Дархан эрхтэй С.Эрдэнэ гэж хүн яаж ажиллаж байсныг шалгах л хэрэгтэй.
Зочин · 2016/07/23
С.Эрдэнээг сайн шалгах хэрэгтэй шүү тэр тэр нас барсан хүмүүсийн нэрээр өнгөрсөн хэдэн жил улсаас маш их хөрөнгө мөнгө завшсан байгаа