Барилгын Үндэсний ассоциац Д.Өнөрболорыг дэмжиж мэдэгдэл гаргав
2016/07/25
Монголын барилгын тэргүүлэгч 150 орчим компанийг нэгтгэсэн хамгийн том байгууллага болох Монголын барилгын үндэсний ассоциацаас барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболорыг дэмжсэн мэдэгдэл гаргажээ. Үүнд:
МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга, хот байгуулалтын сайдад Дамдинсүрэнгийн Өнөрболорын нэрийг дэвшүүлсэнийг Барилгын салбарын хамт олон сэтгэл дүүрэн хүлээн авсан болно.
Д.Өнөрболор нь Монголын барилгын үндэсний ассоциацийн дүрэмд заасан шаардлагыг ханган өрсөлдөөнт сонгуулиар тус ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд улмаар дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа манай салбарт хүлээн зөвшөөрөгдсөн залуу эмэгтэй удирдагч юм.
Түүний удирдсан компани барилгын салбарт хөгжингүй орнуудын шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн их бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж барилгын салбарын хөгжлийг урагш ахиулахад онцгой хувь нэмэр болсон нь Д.Өнөрболорын мэргэжлийн өндөр ур чадвар гарган манлайлан ажилласаны үр дүн билээ.
Монгол Улсын барилгын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа түүний ажлын туршлага, хийсэн ажлын бодит үр дүн, салбарын хөгжилд оруулах бодит чадамжийг үнэлэн Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын албан тушаалд томилуулах нь тус салбарын цаашдын хөгжил дэвшилд маш чухал болоод байна.
Иймд барилга, бүтээн байгуулалтын салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй нийт барилгачид, Барилгын холбоод болон Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг бидний Уриалгийг дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ
Зочин · 2016/07/26
Зайлаа
Зочин · 2016/07/26
солонгосчууд энэ хүүхний ард бгаа нь үнэн ш дээ, барилгын салбарыг сөүлээс удирдах юм байна л даа
Зочин · 2016/07/25
Ямар сонин юм бэ.Заавал болох гээд улайраад гүйх юм.Энэ гүйгээд сайд болох гээд байгаа чинь л ашиг сонирхолтойг чинь илэрхийлээд байна.Барилгын салбар гэдэг бол хэн нэгэн хүний өнгө үзэмж хүсэл мөрөөдлөө гүйцэтдүүлдэг газар биш л юм байгаам.90 жилийн түүхтэй шүү.мянган мянган барилгачдын хувь заяаны асуудал яригдана.мөнгөтэй болгон мөнгөөр асуудал шийдэж байдагаа одоо эцэслэх хэрэгтэй
Зочин · 2016/07/25
nice
gerel · 2016/07/25
omhii avgai zailaach.end tendhiin so uvuu nariin ovor damjsaar heden haltar togrogtei bolchood tuugeeree durtaigaa hudaldaj avch bolno gej sanaa yu? zail
Hmm · 2016/07/25
Ene bur said boloh geed chichreed uhleeldee...
Зочин · 2016/07/25
Энэ ххүний ард солонгосууд байдаг юм биш үү. Солонгосууд монголоор тоглох багадаагүй шүү. Энэ ххүхэн тэр ресторанаа ажиллуулаад солонгосчуудаараа барилгаа бариулаад явж байг. Бүү төрийн өндөр сэнтийд зал. Үүнийг сайд болгох сонирхол солонгосуудад их байгаа, больж үз.
Зочин · 2016/07/25
Арай өөр хүн дээрдээ.
Санаа зовогч · 2016/07/25
Та нар болиоч ээ. Эрүүл саруул ухаантай хүн байна уу. Энэ хүүхэнд өөрт нь ичих булчирхай гэж байна уу. Барилгын салбар энэ хүүхний гарт орвол дууслаа. Барилгын салбарын мөнгөгүй хэрнээ салбартаа сэтгэлтэй мэргэжилдээ гарамгай хүмүүс зөндөө байна шүү дэ. МАН-ынхан зөв шийдвэр гаргана гэдэгт ард түмэн бид итгэлтэй байна.