Манай урлагийнхан олон гавьяаттай. Харин шагналыг амьд ахуйд нь ид хийж бүтээж явахад нь өгчих хэрэгтэй хэмээн ахмадууд ярьдаг. Олон жил хөдөлмөрсөнөө одоо л нэг төр засагтаа үнэлүүлэхэд нүүр бардам боллоо гэхэд нь шагнахгүй байсаар олон сайхан хүмүүсээ тэнгэрийн оронд залсан.

Сүүлийн үед залуу хүмүүс шагнадаж байгаа нь өрөөсгөл ч гэлээ. Үнэхээр хийж бүтээсэн бол одоо яая гэхэв. Гэтэл цаана нь түүнээс ахмадууд нь "Гавьяат" болоогүй л байна. Тухайлбал, У. Батбаатар түүний хүү мөн л жүжигчин. Аавтайгаа хамтдаа урлагийн төлөө зүтгэж байгаа нэгэн. Үзэгчдийн олон сайхан сэтгэлд хоногшсон дүрийг бүтээсэн МУСТА У.Батбаатарт "Гавьяат" өгөх хэрэгтэй гэж сошал ертөнцөд хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.

 

Мөн түүхэнд мөнхөрсөн баатруудаас эхлээд хилийн цэргийн генерал, онцгой байдлын хурандаа, армийн дэд хурандаа гээд олон сайхан Монгол эрсийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Гомбын Золбоотыг танихгүй хүн үгүй. Тэрбээр урлагт 27 жил зүтгэж яваа.

"Ер нь жүжиглэх авьяас гэдэг байгалийн өгөгдөлтэй холбоотой байх аа. Би өөрийгөө тэгж хэлэх гээгүй шүү. Алтан үеийн мундгуудаас эхлээд Т.Латиф, Ж.Дорлигжав, Д.Батсүх ах, миний багш Н.Цэвээнравдан нарыг харж байхад, хамт тоглоход тэд бол үнэхээр л төрчихсөн “амьтад” гэдэг нь мэдэгддэг. Байгаль эх “Чи жүжигчин бол” гээд заяачихсан хүмүүс цаанаасаа өөр байдаг. Юу юугүй дунд сургуулиа төгсөнгүүтээ л “Жүжигчин болвол олны танил болох юм байна” гээд энэ мэргэжлийг сонгож байгаа дутуу бодолтой залуус хэзээ ч сайн жүжигчин болохгүй. Жүжигчин бол байгалиасаа төрчихсөн авьяастай, дээрээс нь энэ мэргэжилд их багаасаа дурлаж, түүнийхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадах хүний сонгох ажил" хэмээн жүжигчин хүний авьяасын талаар өөрийн байр сууриа ийн илэрхийлж байсан удаатай. Тэгвэл олон жил урлагт хөдөлмөрлөж яваа түүнд төр хайр хишгээ хүртээж хэзээ" Гавьяат жүжигчин" цол өгөх болоо гэж хүлээж сууна. Түүнээс дүү хүмүүс энэхүү цолыг хэдийн авчихсан.

 

 

Сошал ертөнцөд "гавьяат"- авах хүмүүсийн жагсаалтад жүжигчин Н.Ононг онцолжээ. Тэрбээр монголын хошин урлагт ажиллаж хөдөлмөрлөөд 20 жил болжээ.

Тайз, дэлгэцийн бүтээлд чадвараараа чимж, олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин бол Ц.Цэрэнболд. “Academy awards 2015” наадмаас “Аав” киногоороо шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан. Тэрбээр жүжигчин болно гэж бодож байгаагүй гэдэг. Түүний гэр нь Налайхаас Багануурт шилжиж очжээ. Тэр үед тэрбээр гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийжээ. Тэр хооронд байгууллагуудын хооронд АСК тэмцээн болдог байж. Энэ үед нь Д.Бямбацогт Багануурын театрын дарга байсан аж. Д.Бямбацогт тэднийг тэмцээнд бэлдүүлж байгаад “Чи ер нь шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэж хэлсэн цагаас эхлэн ээж нь түүнийг дэмжиж оюутан болгож байсан түүхтэй авьяаслаг жүжигчин.