БНХАУ үерийн улмаас нэг тэрбум ам.долларын хохирол амсаад байна
2016/07/26
БНХАУ олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер усны гамшигт өртөөд байна. Одоогоор үерийн улмаас 44 хүн нас барж 82 хүн ор сураггүй алга болж, долоон сая гаруй хүн хохирчээ. Хохирлын хэмжээг эцэслэн гаргаагүй ч урьдчилсан байдлаар нэг тэрбум ам.доллар болоод байгаа аж. Тариалангийн талбай, зам үерт автсанаас тусламж хүргэх болон холбоо барихад хүртэл бэрхшээлтэй байгааг олон улсын мэдээллийн эх сурвалжууд мэдээлж байна.
Зочин · 2016/07/26
cool