“Түгжил”гэгдэж явсан Ж.Батсуурь төрийн сайд болов
2016/07/27
Шинэ засгийн шинээр томилогдсон сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдоод буй Жамъянсүрэнгийн Батсуурийн талаарх мэдээллээс хүргэж байна. Монголын Залуучуудын Холбооноос Монголын төрд хэрэггүй гэж үзсэн хүмүүсээ хар жагсаалтад орууллаа хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Ж.Батсуурь эрхмийг тус холбооны зүгээс хар жагсаалтад оруулсан байсан билээ. Түүнийг сонгуульд хэрхэвч дэмжиж болохгүй хүмүүсийн нэг гэж байв. Гэхдээ тэр одоо Монгол төрийн сайдаар сууж эхэллээ.
Ж.Батсуурийн улстөрийн намтар мэдээллийг харахад 90-ээд оны сүүлчээр Монголын Социал Демокроат намд харъяалагдаж явахад нь УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж урвуулж, орон нутаг дахь өөрийн төлөөний хүн болгох зорилгоор Дорноговь аймгийн МАХН-ын хороонд анх авчирсан гэдэг. Нутгийнхан нь түүний талаар “Ганц чемодан барьсан давжаа биетэй залуу, Шараваа ах явууллаа гэсээр суудлын вагоноос бууж ирсэн” хэмээн дурсдаг гэх.
Тэрбээр 2000-2008 онд Дорноговь аймгийн МАХН-ын хорооны дарга,ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгч, Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2008, 2012 онд Улсын Их Хурлын сонгуульд Дорноговь болон Говьсүмбэр аймагт МАХН, МАН-аас нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр өөрийгөө ёс жудаг дээдэлдэг говь нутгийн хүү гэж ярьдаг ч, хэрэг дээрээ тийм жудагтай нэгэн биш гэх мэдээллүүд хэвлэлээр өнгөрсөн жилүүдэд цөөнгүй гарч байжээ. Jirgee.mn, deed.mn гэхчлэн сайтуудад түүний талаар гарсан мэдээллүүдээс ишлэн хүргэж байна. Энд нэр дурдсан мэдээллийн сайтуудад түүний талаар “Цуврал 1. “Говийн Түгжил” хэмээх Ж.Батсуурь” хэмээх материалд бичихдээ “2004 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батсуурь нэр дэвшигч Ц.Шаравдоржийн төлөө ажиллаж байсан хирнээ ар хударгаар нь Ардчилсан намын нэр дэвшигч Я.Батсуурьтай ч сүжрээд явсных нь учир удалгүй тодорхой болсон юм. Аль ялснаар нь өөрийгөө аймгийн Засаг дарга болгоход дэмжлэг авахаар тохирсон байжээ. Тэр сонгуульд Ц.Шаравдорж ялалт байгуулсан тул Ж.Батсуурийг аймгийн засаг дарга болгох амлалтаа биелүүлэв. Гуравхан жилийн дараа өөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгvй болж “Тэжээсэн бяруундаа тийрүүлнэ” гэдгээ Ц.Шаравдорж тэр үест зүүдэлсэн ч үгүй явж.
Ж.Батсуурийг засаглаж байх үест Дорноговийн МАХН гурав хуваагдан талцав. Ахмад, залуучуудаараа талцав, аль даргыг дэмждэгээрээ хуваагдав. Дорноговь аймагт МАХН-ын нэр хүнд Ж.Батсуурийг Засаг дарга урьд өмнө байгаагүйгээрдор орж, нутгийн нэр нөлөөтэй, чадалтай залуус, бизнес эрхлэгчид Ардчилсан Нам руу хошуурахболсон юм. Ж.Батсуурь Засаг даргын ажлыгөөрийгөө шvтэн бишрүүлэх, өөрийхөө нэрэмжит өргөжлөл бий болгох, өөрийнхөө дүүгийн компаниар хамаг тендерийг хамуулах зэргээр өнгөрөөснөөс хамгийн дуулиантай нь Чингис хаан болсон явдал байлаа. Тэр тахилга хийх нэрээр өөрийгөө Чингис хаантай зүйрлэн тамгын газрынхнаа 9 өрлөг болгон хувцаслаж, жүжиг тавьсан нь орон даяар доог тохуу болон түгсэн билээ.
2008 оны сонгууль ойртож, Ж.Батсуурь орон нутгийн хэмжээний улс төрч байхаас залхаж эхлэсэн тул анхны том “Түгжилдэлтээ” хийж өөрийг нь МАХН-д хөтлөж оруулсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, тойргоос сонгогдсон өөр нэг гишүүн Л.Одончимэд нарыг тойргоосоо шахаж гаргах ажиллагааг явуулсан байдаг.
Ц.Шаравдорж маш их гомдож, “Хүмүүс хүсэхгүй бол нэр дэвшихгүй ч байж болно” хэмээн гоморхсоор аймгийн намын хорооны хурлыг хаяж гарсан бол Л.Одончимэд Ж.Батсуурийн уран үгэнд хууртан хотын тойрогт нэр дэвших тэгэхдээ нутгийн дүүгээс том дэмжлэг авна хэмээн итгэжээ. Гэвч Түгжил бол Түгжил. Юу гэж амласандаа хүрэх билээ. Ц.Шаравдорж, Л.Одончимэд хоёр сонгуулийн дараа үндсэндээ том улс төрөөс арчигдаж, тэдний орыг итгэлийг эвдэн Түгжилдэгч Ж.Батсуурь УИХ-д эзлэх болсон түүхтэй. “ хэмээн өгүүлсэн байдаг.
Түүнчлэн “удаах түгжилдэлт”гэсэн дэд хэсэгт “2008 оны сонгуульд МАХН Дорноговь, Говьсүмбэрийн тойрогт Д.Туяа, Ж.Батсуурь хоёрыг нэр дэвшүүлж, эвтэй байж намын нэр хүндийг өндөрт өргөхийг даалгасан юм. Гэтэл Ж.Батсуурь унаган зангаа гаргаж хамтрагч, намын журмын нөхрийг хуншгүйгээр “Түгжилдсэн” билээ.
Сонгуулийн сурталчигааны явцад Д.Туяа сонгогчдын талархал, дэмжлэгийг илтэд хүлээж, ялалт байгуулах нь тодорхой болж ирсэнд Ж.Батсуурь ихэд бухимдан хорсож, хамтдаа ялалт байгуулах талаар бодохын оронд яаж хорлох аргаа сүвэгчилж эхэлжээ. Д.Туяагийн хүү О.Содбилэг НИК компанийн ШТС Сайншандад шинээр байгуулсныхаа нээлтэд ээжийгээ урьж, тууз хайчлуулсан нь Говийн Түгжилд сайхан далим өгч, яаран сонгуулийн хороонд гомдол гаргажээ.
Тэгээд ч зогсохгүй санал хураах өдрийн өглөө аймгийн төв болон сумдаар Сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Туяаг сонгуулийн хууль зөрчсөнийг нь тогтоосон учраас жагсаалтаас хассан гэдэг цуурхалыг зохион байгуулалттайгаар тарааж, үүнийг нь зогсоох, няцаах талаарх МАХН-ын хорооны шаардлагыг биелүүлэхгүй хагас өдөр гүрийжээ.
Үнэн хэрэгтээ Ж.Батсуурь сонгогдохын тулд яахаас ч буцахаа байж, сонгуулийн хуулийг зөрчин “Иргэн бүрт 500 мянган төгрөг өгнө” хэмээн амлаж явсан байна.
Үдээс хойш аймгийн сонгуулийн хороо мэдэгдэл хийж, нэр дэвшигч Д.Туяа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, түүний нэрийг жагсаалтаас хасах талаар ямар ч шийвэр гараагүй гэдгийг зарласан ч сонгогчдын талаас илүү нь аль хэдийнээ Д.Туяаг хасагдсан гэсэн ойлголтоор саналаа өгчихсөн байжээ. “хэмээн бичсэн байдаг. Ер нь бол Ж.Батсуурьтай холбоотой, түүнийг түгжилдэж сурсан нэгэн гэх агуулгатай ийм мэдээллүүд уг материалд нэлээд бий. Яахав тэгээд нэгэнтээ сайд болсон хүн цаашдаа ажил үүргээ хариуцлагатай хашиж явбал болох нь тэр биз ээ.
ганаа · 2020/03/13
Луйварчин түгжил дээ
ганаа · 2020/03/13
Түгжил Улаанбадрах сумаа худалдсан хүн дээ
жинхэнэ луйварчин гардаа. говийн түгжил нутаг усны нэрийг баастай хутгасан хүн дээ · 2020/03/13
Луйварчин сайн эр дээ
Zagaanii Dagwa · 2016/07/27
Batsuuridaa bayr hvrgii. hvvdee ajliin ondor amjilt hvsii. dormogowi airag sumiin irgen Zagaanii Dagwa bna.
Зочин · 2016/07/27
nice
Зочин · 2016/07/27
ENE MAH-IIN ESREG XUULI SHUUX CAGDAA GEJ BNA UU ED BUR GALZUURCH BNA SHTE BIZLEG N ZADARCHIXAAD BX EDNIIG YAGAAD BARIJ SHALGAJ SONGUULIIN ERXIIN TUDGELZUULJ SHORORND XIIJ BAICAADAGGUI YM BE YAGAAD MONGOLCHUUDAA UUNII ESREG BOSOJ TEMCIE.ENE MAH-IIG XOON ZAILUULIYA Ard ytumnii xuch niilbel mash ix xuchtei bno
Зочин · 2016/07/27
Ёстой маш сайн улс төрч юм байна! Олон ч үл бүтэх этгээдүүдийг улс төрөөс зайлуулсан байна шүү! Улс төрд найз гэж байдаггүй...... Гайхалтай!!!! Баяр хүргэе!
зочин · 2016/07/27
Нам нь энэ хүнийг гүйцэт сайн мэддэггүй болоод сайдад нэрийг нь дэвшүүлсэн юм боловуу
Зочин · 2016/07/27
2 тэрбумыг сайддаа