АН-ын ҮЗХ энэ сард багтаж хуралдах уу?
2016/07/27
Энэ сарын 18-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдсан. Нийт зургаан асуудлыг хэлэлцэхээр болж, Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг батлан оруулсан ч зөвхөн УИХ-ыг ирэх 12 дугаар сард хийх тов гаргаснаас өөр зарчмын шийдэлд хүрч чадаагүй юм.
Уг хурлыг үргэлжлүүлэх боломжгүй болж, хаасан нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тэргүүтэй нэр хүнд нь олон нийтэд унасан хэсэг нөхдийн ажиллагаанаас болсон гэж буруутгах гишүүд Ардчилсан нам дотор олон байгаа аж. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 29-нд дахин зарлан хуралдуулж магадгүй гэнэ. Хэрэв ҮЗХ хуралдахаар болбол АН-ын Гүйцэтгэх зөвлөл өмнө нь хуралдаж таарна.
Зочин · 2016/07/27
ҮЗХ-ны хурлаа хийж намаа шинэчлэхийг хүсдэггүй гишүүд нь олон байдаг юм байхдаа.
Зочин · 2016/07/27
Bicheech gj hujaa zahialgaar ene ugee medeelel bolgonii dor bichchih ym
Зочин · 2016/07/27
Бичээч · 2016/07/27
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.