• Монгол Улсын Засгийн газрын дөрвөн сайдыг ойрын хугацаанд өргөн барина гэж эх сурвалжууд мэдээллэж байгаа. Тэгвэл шинээр байгуулагдаж буй Засгийн газрын барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байгаа Д.Өнөрболорын талаар салбарынхан нь болон бусад хүмүүс юу гэж хэлснийг багцлан хүргэж байна.

    “MCS”-группын ерөнхийлөгч Ж.Од

  • Макро эдийн засгийн түвшинд гадаад дотоод зах зээлээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл маш их байна. Ер нь жижиг оронд прагматик бодлого баримаар байна. Д.Өнөрболор бол барилгын ассоциацийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж 150 гаруй компанийг нэгтгэж ажиллаж байгаа хүний хувьд энэ салбарын зовлон бэрхшээлийг сайн мэддэг хүн. Маш ажилсаг хүн шаргуу. Нэг ажлыг барьсан бол ард нь гардаг. Салбараа мэддэг хүн гарч ирвэл ажил хурдан хөдөлнө. Зүгээр нэг улстөрч гарч ирвэл ажилтайгаа танилцах гэсээр байтал цаг их алдана. Нэг удаа ч гэсэн зөв хүн гарах нь дээ гэсэн их хүлээлттэй байна.

    “Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөр

  • Барилгын салбарт эмэгтэй хүн ажиллахад хүнд салбар. Ийм салбарт компаниа удирдаад өдий хүртэл явна гэдэг тэр хүн хэн бэ? Гэдгийг харуулж байгаа хэрэг. 20 жил энэ салбартай зууралдаж өнөөдөр компаниа салбарын сор компаний нэг болгож чадсан. Мэдрэмжтэй хурдтай чадвартай хүн.

    “Гандирс” группын ерөнхийлөгч Ч.Эрдэнэчулуун


  • Хамгийн анхны шинэ технологиуд, ноу хауг оруулж ирсэн хүн. Монголд өнгөтэй өөдтэй болгоныг барьсан. Бүтээн босгосон ньоОдоо ч гандаагүй гундаагүй яваа. Энэ бүхнийг хийнэ гэдэг ямар чадвартай хүн бэ? гэдгийг харуулж байгаа хэрэг. Аливаа асуудалд зөв барьж чаддаг. Өөрийнхөө төлөө, ах дүүгийнхээ төлөө ажил алдагдуулаад байдаггүй. Асуудлыг шуурхай шийдвэрлэдэг хүн. Сүүлийн 8 жил энэ салбарт мэргэжлийн хүн гарч ирээгүй. Мэргэжлийн биш, улстөрийн томилгоогоор ирсэн хүмүүст бид ажлаа, салбараа ойлгуулах гэж цуврал сургалт маягийн юм ярьж хугацаа алддаг. Нөгөө хүн нь ойлгох гэсээр байтал 4 жил өнгөрчихдөг. Тэгвэл Д.Өнөрболорт салбараа мэдэхгүй гэх асуудал гарахгүй.

    “Заг” группын ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар

  • Барилгын ассоциаци бол үндэсний 150 компанийг нэгтгэсэн газар. Энэ газрын удирдах зөвлөлд орж ирээд анх харсан зүйл нь их тууштай хүн юм байна даа гэж бодсон. Зөв зарчим дээр зогсдог чанар нь илүү танигдсан. Ассоциацийн ажилдаа компаний асуудал ярьдаггүй, нийтийн эрх ашгийн төлөө байж чаддаг. Зарчим нь ийм байх ёстой гэж ярьдаг хүн. Энэ салбарыг удирдаад явчих бүрэн бололцоотой. Жинхэнэ манай салбарын тогоон дотроос гарч ирж байгаа хүн.
  • Зам тээврийн сайд асан М.Зоригт

    Ер нь бол Өнөрболор тэр сайдыг хийнэ дээ. Ажил хэрэгч, тууштай бүсгүй. Үнэн хөдөлмөрч хүн дээ.