Монголд нэгэн үеэ бодвол сүлжээ дэлгүүрүүд олон болсон. Харин үүнийгээ дагаад саар зүйлүүд ихээхэн гардаг билээ. Үүний нэгэн жишээг нэгэн иргэн бусдадаа сэрэмжлүүлэх үүднээс өөрийн цахим хуудсаараа мэдэгдэв.

Тодруулбал, түүний гэрийн ойролцоо "Миний дэлгүүр"-ийн шинэ салбар нээгдээд удаагүй байгаа аж. Тэрбээр тус дэлгүүрээс "шорлогны нүүрс" худалдан авчээ. Гэтэл лангуун дээрх үнэ кассын үнэ хоёр нь зөрсөн байна. Өөрөөр хэлбэл лангууны үнэ нь ердийн үнэ нь 3290 төгрөг харин онцгой үнэ нь 3140 төгрөг хэмээн үнээ тавьжээ.

Ийнхүү шорлогны нүүрсээ касс нь дээр очоод бичүүлтэл үйлчлүүлэгчээс 7200 төгрөг авсан байна.

Үйлчлүүлэгч санал гомдлоо төв рүү нь утас цохиж хэлэхэд, "дэлгүүрийн даргатай нь яриад зөрүү мөнгийг нь өгүүлье" гэжээ. Харин уг үйлчлүүлсэн миний дэлгүүрийн ажилчид кассын үнийг цаанаас нь оруулдаг. Тиймээс бид мэдэхгүй" гэсэн хариуг өгсөн байна.

 

 

 

 

О.Ариун