Борооны дараах "Бизнес" эрэлттэй байв
2016/07/29
Нийслэл хотод бороо орохоор явган хүний зам усанд автчихдаг. Өнгөрсөн жил нэгэн сэргэлэн залуу борооны дараах бизнесийг эхлүүлж нэлээдгүй эрэлттэй байсан. Тэгвэл өчигдрийн орсон борооны улмаас автозам болоод явган хүний замд үер буусан юм.
Машинтай хүмүүс ч яахав ус цацруулан давхиж одно. Харин бороо орно гэсэн ямар ч бэлтгэлгүй явсан иргэд үерт боогдох нь тэр. Төмөр зам буюу вокзалийн тэнд борооны дараа тэргээр хүмүүсийг зам гарахад нь тусалж байлаа. Нэг хүнийг 500 төгрөгөөр замын нөгөө талд гаргав.
Овоо сүйхээтэй хүмүүс байгаа биз дээ. Тэргээрээ хүмүүсийн ачаа, барааг хүргэж өгнө. Басхүү устай борооны ачаар чамгүй хэдэн төгрөгтэй болчихно. Харин зарим газруудад ийм сэргэлэн нөхөр байхгүй тул иргэд гутлаа тайлаад үерийн усыг гаталж байлаа.
Эрүүл мэндийн асуудалтай иргэд ус туучиж гарна гэдэг амаргүй даваа. Хотын дарга иргэдийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд халтай энэхүү асуудлыг хурдан шийдээсэй билээ. Борооны ус зайлуулах хоолой л Нийслэлийнхэнд хэрэгтэй байна.
Зочин · 2016/07/29
fine
g · 2016/07/29
Archaagui guilagchid