Наадмын дараа найр хэсэлгүй дэд сайдуудаа томилж буй энэ халуун өдрүүдэд улс төрд нэлээдгүй олон үйл явдал болж өнгөрлөө.

Улс төрчид биенээ л оролдож, хэрэгт орооцолдуулах бол байж сууж чадахаа больсон бололтой. Эсвэл нэг унагасан хүнийхээ мууг тэгтлээ их үзэх гэж улайрдаг болоо юу. Н.Энхбаяр ч мөчөөгөө өгөхгүй үзэж тарах юм. Одоо больчих л хэрэгтэй байна. Нэг нь улс төрөөс холуур, нөгөө нь тайван байлгаж ард иргэдийн санаа бодлыг хоёр хуваахаа болихийг хүлээж сууна.

-Н.Энхбаяр: АТГ балмад аашилж байна-

МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас энэ сарын 25-нд зарлан дуудах хуудас ирүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр энэ тухай ярихдаа “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээ хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй.

Хоёрдугаарт, заа­вал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд орол­цоно гэдгээ хэлсэн. Өмгөө­лөгчгүйгээр хуулийн зүйл заалт болгоныг мэдэх­гүй учраас мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцох нь эргээд хийгээгүй хэргээ хүлээх хүртэл алдаа дутагдал гарч болзошгүй. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа угаас хуулийн эсрэг явж байгаа учраас тэгж хандахаас өөр аргагүй. Түүнчлэн Үндсэн хуулиар хүн өөрийгөө өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхтэй гэсэн байдаг. Тиймээс энэ хоёр эрхээ эдэлж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно" гэв.

Дэд сайдууд нэрс тодорч эхэллээ

Сангийн дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

Гадаад харилцааны дэд сайд - Б. Батцэцэг /"Мөнхийн үсэг" ХХК-ийнерөнхий захирал/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - З.Мэндсайхан /НАМЗХ дэд ерөнхийлөгч/

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ ерөнхийлөгч, МАН шинэчлэлийн хороо/

Батлан хамгаалахын дэд сайд - н.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Б.Мөнхбаатар /ХАХНХ-ийн дэд сайд асан/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд - Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - Г.Өнөрбаяр /МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/

Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр /МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга/

Барилга, хот байгуулалтын дэд сайд - Х.Бат-Эрдэнэ "Алтай констракшн" захирал

Эрчим хүчний дэд сайд - н.Аубакер НАМЗХ УЗ-ийн гишүүн эсвэл А.Тлейхан УИХ--ын асан

Эрүүл мэндийн дэд сайд -Ц.Ганхүү /Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан/

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга - н.Ганболд /Сангийн яамны газрын дарга асан

Нийгэмд байгалийн аюул үзэгдэлд Нийслэлийнхэн бэлэн биш байгааг харуулсан үйл явдал боллоо.

Энэ сарын 28-нд түр зуурын бороотой гэж ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн. Гэвч бороо орох шинжгүй нартай өдөр налайж байлаа.

Харин гэнэт усархаг бороо асгах нь тэр. Нийслэл хотод хорооллын модны 2-т мөндөр ширүүхэн орсон бол халдварт, офицерт ус ихтэй бороо 30 минут хувин хувингаар ус цутгаж буй мэт ихээхэн усархаг оров. Гэтэл зарим газар нь шиврээ бороо оржээ.

Жоохон бороо асгахарад л явган хүний зам нь усанд автдаг хот. Тэгвэл өчигдрийн "түр зуур"-ын борооноор автозам нь хүртэл үерт автаж, жолооч нар ихээхэн хохирол амсав. Үүнээс харахад нийслэл хот байгалийн гамшигт үзэгдэлд бэлэн биш байгааг тодоос тод харж болохоор байна. Учир нь бүх зам талбай усанд автсан.

Бороо зогсоод 20 минут болсон ч ус зайлуулах хоолойгоор явган хүний замын үерийн ус зайлагдаагүй. Тэр бүү хэл багасаа ч үгүй. Тэгэхээр ус зайлуулах хоолой хэт цөөн мөн автозам нь тэгш хэмд баригдаагүй нь улмаас тэр чигтээ үерт автахард хүргэж байгаа. Тухайлбал, 13-р хорооллоос халдвартын автобусны буудал руу урууддаг автозам, явган хүний зам нь тэр чигтээ үеэрт автсан. Хүмүүс гол туулж байгаа мэт гутлаа тайлан гаталж явсан. Тэгэхээс ч өөр гарц Нийслэлд алга.

Ус зайлуулах хоолойны асуудлаа хурдан шуурхай шийдэхгүй бол Иргэд чинь битгий хэл Нийслэл хот чинь үеэрт урслаа. Хотын мээр ажлаа хүлээж аваад удаагүй байгааг бид мэднэ. Гэхдээ шуурхай ажиллахгүй цаг хэдийнээ иржээ. Өвөл нь мөстсөн замаар, зун нь үерт автсан замаар Нийслэлийнхэн зорчсоор хэдэн жилийг үдэх болж байна.

Эдийн засаг Төсвийн тодотголыг хэзээ хийх үү? Ерөнхий сайд аа

 

Манай улсын эдийн засаг сөхөрсөн байгаа. Ингээд эхлэхээр муу амлалаа л гэнэ. Гэхдээ бодит байдлыг эрх баригчид мэдэж буй ч сайдуудын томилгоо гээд анхаарал нь төвлөрөхгүй байгаа бололтой.

Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас нэг ам.долларыг 2053 төгрөгтэй тэнцүүлжээ. Хоногийн дотор 3-5 төгрөгөөр нэмэгдэж буй. Уг нь нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцож төсөвт суулгасан. Тэгвэл хэдийнээ төсвийн тооцооллыг "ноён ногоон" давчихлаа. “Найман шарга” зах дээр нэг ам долларыг 2056 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2060-2063 төгрөгөөр зарж байна.

Статистикийн хорооноос зургаадугаар сарын дүнг танилцуулахад, Улсны төсвийн алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд хүрэв. Энэ төлөвлөж байсан алдагдлаас 300 тэрбумаар илүү гарсан нь энэ.

Мөн Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 177.3 сая ам.доллараар буурчээ.

Импортын гадаад худалдаа энэ оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 18.5%-иар буюу 339.6 сая ам.доллараар буурав. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 27%-иар буюу 186.8 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад, эдийн засаг сөхөрсөн хэвээр байгаа нь тод харагдаж буй. Төсвийн тодотголыг яаралтай хийж, ам.долларын өсөлтийг зогсоох нь тулгамдсан асуудал болоод байна. Түүнчлэн гадаад худалдааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэгдээгүй бол экспортын орлого улам муудна гэдгийг Ерөнхий сайд мэдэж буй биз ээ.

Спорт: Р.Манлай Азийн аварга болж, Их мастерын болзол хангалаа

 

100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж өндөрлөв. Эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Сүүлийн 9 дэх өрөгт Р.Манлай Д.Баттулгад, Д.Эрдэнэбилэг БНХАУ-ын Жао Вэнлонд хожигдсон ч тэргүүлэгчдийн хувьд өөрчлөлт ороогүй. Тэмцээний IV-X байрт Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Узбекистаны нэг даамчин орлоо.

Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай их мастерын болзол хангалаа. 100 буудалт даамын тивийн аваргад Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг таван удаа буюу 1999, 2001, 2003, 2010, 2014 онуудад түрүүлсэн юм. Мөн Г.Ганжаргал 2012, Д.Баттулга 2013, О.Түвшинболд 2015 онд, Р.Манлай 2016 онд Азийн аварга боллоо.

Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүлж, М.Одгэрэл, Б.Нандинцэцэг нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.