Тахарын албаны чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлээд ажилтнуудыг нь яах вэ
2016/07/30
Өмнөх Засгийн газрын үед байгуулагдаж, нэлээд хэдэн хүмүүсийг албандаа авч зүтгүүлсэн Тахарын алба нь Шинэ Засгийн газар байгуулагдсаны ачаар өнөөдөр хамгийн түрүүнд татан буугдлаа.
Энэ байгууллага анх байгуулагдахдаа 700 гаруй алба хаагчтайгаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар Монгол улсын ихэнх аймгуудад тойргуудаа байгуулан ажилласан гэхээр өнөөдөр шинэ Засгийн газар нэлээд хүмүүсийг ажилгүй болгож, хоолноос нь салгаж байх шиг байна. Хэрэв хэдэн жилийн өмнө энэ байгууллагыг Монгол улсад байгуулаагүй байсан бол энэ байгууллагад ажиллаж байсан 700 гаруй хүн өмнөх ажлаа хийгээд, ажилгүй байсан бусад нь энэ хугацаанд өөр ажил хийгээд, эсвэл амьдрах аргаа аль хэдийнэ олсон байх байсан. Гэтэл бие биенийхээ хийсэн ажлыг үгүйсгэж хоорондоо өрсөлддөг нам, Засгийн газрын нөхдүүдийн ачаар нэлээд хэдэн алба хаагч болох Монгол улсын ард иргэд ажил, амьдралаараа тоглуулж, хэдхэн жилийн настай албанд хэсэг хугацаанд зүтгээд, тоглоомд оролцсонд баярлалаа гэсэн шиг тэднийг Шинэ Засгийн газар Bye, bye гэж байх шиг байна.
Шинэ Засгийн газраас энэ байгууллагыг татан буулгасан шалтгаан нь цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагын хийж гүйцэтгэдэг чиг үүргүүдийг давхар гүйцэтгэдэг гэсэн шалтгаан. Энэ шалтгаанаар тус байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь ижил төстэй байгууллагад хувааж байна гэнэ. За тэгвэл, ажилтан, алба хаагчид нь хамтдаа ижил төстэй байгууллагад хуваагдаж шилжихийн байна гэтэл Үгүй бололтой. Учир нь Шинэ Засгийн газар хэмнэлт хийж ажиллах учраас эдгээр нөхөд ажилгүй болох юм байна. Өөрөөр хэлбэл, шинэхэн Засгийн газар маань ард иргэдээ ажилгүй болгож, гудамжинд гаргаж хэмнэлт хийхийн тулд энэ байгууллагыг татан буулгажээ. Тэдний толгойд өөр хэмнэлт хийх санаа орж ирсэнгүй. Эцсийн эцэст энэ Засгийн газар нэртэй тогоонд байгаа хэдэн нөхдүүд ард түмнийг төлөөлөх гэж, тэдэнд үйлчлэх гэж, би та нарыг сайхан амьдруулаад өгье, бараг л май би өмнөөс чинь хоолыг чинь халбагадаад өгье гэж гарч ирсэн биш билүү...
Тэгчихээд одоо ард иргэдийн хоолыг булааж идэх гээд байх шиг байна. Эцэст нь хэлэхэд, тэд ямар ч нөхцөлд ямар ч шийдвэр гаргасан эцсийн эцэст ард иргэдийнхээ төлөө байх ёстой. Учир нь тэдний үүрэг, хийх ёстой ажил нь энэ.
зочин · 2016/08/01
Тэмүүжин яагаад чимээгүй байна.
Зочин · 2016/08/01
мэдлэггүй, мэддэггүй байж мэдэмхийрч ярих юм даа энэ хүмүүс. төр барьсан хэдэн нөхдүүд нь ч ялгаагүй маанаг шуналын туламнууд, харийн нохой хийж улс доройтуулсан дуракууд
Зочин · 2016/07/31
Энд чиг үүргийн тухай биш энэ байгууллагад ажиллаж байсан 700 хүний тухай бичигдсэн байна. Энэ 700 хүн чинь Монголын ард иргэд шүү дээ. Төр иргэддээ үйлчилдэг үндсэн үүрэгтэй, тэр үүргээ биелүүлэх биш эсрэгээрээ ажиллаж байгаа тухай асуудал хөндөгдсөн байна. Энэ асуудлын цаана хүн, ард түмэн байгаа гэдгийг олж харах хэрэгтэй.
Зочин · 2016/07/31
200-гаад хүнээр дутуу дулимаг, нэр төдий оронцоглодог байсан болоод л энэ байгууллагыг байгуулсан байлгүй дээ. Энэ байгууллагын чиг үүргийг цагдаа лав нэгдүгээрт тавьж ажилладаггүй. Гэмт хэрэгтнүүдтэйгээ л тэмцдэг байгууллага шүү дээ цагдаа чинь...
Зочин · 2016/07/31
Тахарын албаны ажлыг цагдаагиин 200 гаад хүн хииж байсан шүү тахар 700 болсон гэдэг тэгэхээр татан буулгаж цагдаагиин харьяалалд нь буцааж өгсөн нь дээр
zochin · 2016/07/30
medreliin zasgiin gazar gj heleh bna da uls turchid uhej dald orj utuj yalzarch alga bolwol taarna