Анхны бүхнийг минь авчихаад...
2016/07/30
Охид бүсгүйчүүд бүгд л анхны шөнөө хайртай залуутайгаа үдэхийг мөрөөддөг байх. Би ч бас тэр хүмүүсийн л нэг байлаа. Анхны минь шөнө миний амьдралын хамгийн гайхалтай өдөр байх болно гэж итгэдэг байлаа. Тэр тухайгаа найзуудтайгаа ярьж, гайхуулаад л... Даанч надад тийм аз тохиогоогүй юм даа. Харин ч тэр тухай хүмүүс өөр өөрсдийнхөө дурсамжийг хуваалцахад надад хамгийн хэцүү байдаг.
Миний анхны шөнө яагаад миний амьдралыг ингэж өөрчлөв өө гэж өдөр бүр өөрөөсөө асуудаг. Яаж яваад тийм хүнтэй учирчихав. Яагаад ч өөрийгөө өөрчилж чадахгүй байгаадаа үнэхээр их харамсаж байна.
Яагаад гэвэл, миний анхны шөнөө өнгөрөөсөн залуу миний хайртай залуу байсан юм. Анхны шөнөө өнгөрөөхөөс өмнө миний өмнө сөгдөх нь холгүй байсан хүн анхны шөнийн маргааш нь л таг чиг алга болсон. Яагаад гэдгийг нь би үнэхээр ойлгоогүй. Ганц удаа ч над руу залгаж, намайг халамжилж, яаж байна, сайн уу, ямар байна гэдэг ч юм уу юу ч асуугаагүй.
Бүр утсаа авахгүй, мэссэж бичсэн ч хариу бичээгүй. Уг нь тэр үед бүх юм үнэхээр сайхан байсан. Тэр ч бас маш их сэтгэл хангалуун байсан. Бүх зүйл яг л кинон дээр гардаг шиг л сайхан байсан. Анхны шөнө цус гардаг бол надаас ч бас гарсан. Тэр намайг зөвхөн өөрт нь биеэ зориулсныг харсан, итгэсэн, бас баярлалаа гэж хэлсэн.
Анхны шөнөө зориулчихаад байхад тэр эрэгтэй нь маргааш нь ор сураггүй, огт өөрийг нь тоохгүй байхад эмэгтэй хүн галзуурахад ганц хуруу дутуу юм шиг болдог юм билээ. Зөндөө залгаж, зөндөө мэсэж бичсэн. Хариу ирээгүй. Харин хэдэн өдрийн дараа юу гэж хариулсан гээч “Уучлаарай, би чамд хайргүй байсан юм” гэж. Үүнээс болоод би дахиад эр хүнд итгэхийг хүсээгүй. Эр хүнтэй ойртоно гэхээс ой гутдаг болсон. Би магадгүй дахиад эр хүнийг хэзээ ч хайрлаж чадахгүй юм шиг санагддаг болчихлоо. Өөрийгөө яаж өөрчлөх вэ. Би эр нөхөртэй болмоор байна. Даанч намайг тэр залуу шиг хаяад явчих вий гэхээс зүрх үхээд байна. Би эр хүнтэй танилцахаараа хамгийн түрүүнд ийм л зүйл боддог. Надад үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ л үүнийгээ нуугаад, юу ч болоогүй юм шиг л явдаг. Надад туслаач?
Зочин · 2016/08/01
chaig durgui bxd xuchindeegui biz de. tegeed yum l bolgon deer erchuudiig buruutgaad. xuuxnuud ta nar er ni ix sonin uls shu
Зочин · 2016/07/31
Сэтгэлээр унах хэрэггүй Амьдрал баялаг болохоор чамд сайн хүн олдоно.
Зочин · 2016/07/31
Миа л байсын байгаз..
Зочин · 2016/07/31
Юун эмзэг юм. Бүү тоо. Удахгүй нэгэн гайгүй эртэй учрах нь тодорхой! Амжилт.
Ах нь · 2016/07/31
Миний дүү дугуйгаа ол!
Зочин · 2016/07/31
Чамайг насан туршид хайрлаж халамжлах ханиа олтол эр хүнд итгэх итгэлээ бүү алд. Эр хүн болгон тийм байдаггүй юм. Чамтай зүгээр эрийн оронцог нь таарч. Тэглээ гээд амьдралаа үрж болохгүй ш дээ. Иймэрхүү новшнууд байж л байдаг.
Зочин · 2016/07/31
Эмэгтэй хүн болгоны анхны шөнө сайхан дурсамжтай байдаггүй. Тэглээ гээд шаналаад эр хүнийг үзэн ядаад явбал чамд л хэцүү. Сайн сайхан эрчүүд зөндөө л байгаа. Заавал чамайг онгон бол хайрлаад онгон биш бол хайрлахгүй гэх зүйл байхгүй. Эр хүнд итгэ дахиад итгэлийг чинь алдсан ч хамаагүй итгэсээр бай. Итгэ гэхээр л хамгаа дэлгэж өгөөд бай гэсэн үг биш шүү.
Зочин БМ · 2016/07/30
ОНГОН БАЙНА ГЭДЭГ ЭР ХҮН ЧАМД ДУРЛАХ ШАЛТГААН БИШ. БҮХ Л ЭМЭГТЭЧҮҮД ЭХЭЭС ТӨРӨХДӨӨ ОНГОН БАЙДАГ. МАГАДГҮЙ ЧИ БИЕ ГАЛБИР МУУТАЙ Ч ЮМУУ ЭСВЭЛ ЦАРАЙ МУУТАЙ БАЙСАН БОЛ СОНИХОЛДОО ХӨТЛӨГДӨЖ ОНГОНЫ ЧИНЬ ЦООЛЧИХООД Л АРИЛААД ӨГНӨ.. ӨӨРИЙГӨӨ ИХ ЮМАНД БОДОЛГҮЙ ӨӨРТӨӨ ТААРСАН ЗИНДААНЫХАА ХҮНТЭЙ ҮЕРХЭЖ ҮЗ ДЭЭ.
Зочин · 2016/07/30
Gants hunees bolj buh erchuudiig tegj harj esvel bodoj bolohgui baih l da. Eregtei hunii sain saihan taluudiig n harahiig hicheegeed uzsenii daraa tiim handlagaar zaluutai uulzaad uz de. Ugaasaa chi bodloo l uurchluhgui bol ene heveeree l bn.