Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны сүлжээ E-mart дэлгүүр Улаанбаатар хотод салбараа нээж дөнгөж уржигдар орсон ширүүн борооны улмаас тус дэлгүүрийн цахилгаан нь доголдож, бүх систем нь ажиллах боломжгүй болсон учир үйлчилгээгээ түр зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Нээлтийн урамшуулал гэж 14 хоног иргэдийг хошууруулах гэсэн “Emart”-ынхан ийнхүү ачааллаа дийлэлгүй ,техникийн доголдол үүссэн нэрээр хаалгаа барилаа.

Тэгвэл тус дэлгүүр үйл ажиллагаагаа явуулсан хоёрхон өдрийн дотор л гэхэд Монгол улсаас 400.000.000 вон Солонгос руу гараад явчихжээ. Монголын эдийн засаг хүнд байгаа энэ үед Солонгос улсад Монголчууд бид хөрөнгө оруулж байгаа нь үнэндээ харамсалтай л байна. “Е-Март” дэлгүүр Монголд борлуулагдаж байгаа үндэсний бүтээгдэхүүний 20-30 хувийг Солонгос улс руу зөөж эхэлж байгаа аж. Энэ нь Монгол улсын эдийн засаг болон Монголын үндэсний гэх тодотголтой худалдаа үйлчилгээний байгууллагуудын өртөгт томоохон хохирол учруулах юм. Тиймдээ ч эдийн засгийн хувьд хохиролтой гэдгийг мэддэг урд хөрш болон бусад улс орнууд emart сүлжээг хориглодог аж.

Энэ талаар Korea Herald сонины мэдээгээр туршилтын үйл ажиллагаа явуулсан 26, 27-ны өдрүүдэд E-Mart дэлгүүр 400 сая вонны ($353.515) борлуулалт хийснээ тайлагнасан нь төсөөлж байснаас гурав дахин их дүн гэнэ. Нээлтийн өдрийн 15:00 цаг гэхэд 3.500 гаруй үйлчлүүлэгч дэлгүүрт ирсэн бөгөөд энэ хугацаанд олон удаа орох хаалган дээрх урсгалыг хааж хязгаарлахад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Монголын худалдааны салбарын нэг хэсэгийг ийнхүү Солонгосчууд хянаад эхэлжээ.

Жиргээ.мн