МАН-ын Удирдах зөвлөл 15.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхэллээ. Удирдах зөвлөлийн өмнөх хуралдаанаар Засгийн газрын дөрвөн сайдад нэр дэвшигчийг тодруулсан.

Харин энэ удаад 13 яамдын дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийг тодруулах асуудлаар хуралдаж байгаа аж.

Дэд сайд нарт дэвшигчдийн нэрс хэд хэдэн хувилбараа гараад байгаа юм. Эцсийн байдлаар Удирдах зөвлөлөөс нэр дэвшигчдийг өнөөдөр тодруулбал маргааш болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, томилуулах боломжтой болох юм.

Н.Туяа