Бразилийн Рио де Жанейро хотноо энэ сарын 5-21-нд зохион байгуулагдах Зуны Олимпийн XXXI наадамд манай тамирчид спортын есөн төрөлд өрсөлдөх билээ.

НАЙМДУГААР САРЫН 5-НД:

Байт харваа

Ж. ГАНТӨГС -Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.

НАЙМДУГААР САРЫН 6-НД:

Бокс

17:00-19:15/Риогийн цагаар/ 48 кг жинд Г. ГАН-ЭРДЭНЭ,
11:00-13:15/Риогийн цагаар/ 60 кг-ийн жинд Д.ОТГОНДАЛАЙ нар тулалдана. Боксын хувьд сугалааны дараа хэдэнд, хэнтэй тулалдах нь тодорхой болно.

Буудлага

08:30-16:30/Риогийн цагаар/ хийн урт бууны дасгалд Г.НАНДИНЗАЯА буудна. Медалийн эзэд тодорно.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.ЦОГТБААТАР, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ нар барилдана. Жүдогийн медалийн эзэд өдөртөө тодордог тул энэ өдөр Монголын баг Риогоос эхний медалиа авах, бүүр Олимпийн аваргынхаа тоог нэмэх боломжтой.

НАЙМДУГААР САРЫН 7-НД:

Бокс

11:00-13:30/Риогийн цагаар/ 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ,
17:00-19:30/Риогийн цагаар/ 69 кг-д Б.ТҮВШИНБАТ

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад /Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 66 кг, Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Д.ТӨМӨРХҮЛЭГ, А.ЦОЛМОН нар барилдах юм.

Буудлага

09:00-16:30 цагт/Риогийн цагаар/ эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.

Хүндийг өргөлт

19:00-20:40, 20:50-21:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд У.ЧАГНААДОРЖ хүч үзнэ. Энэ жингийн медалийн эзэд тодорно.

НАЙМДУГААР САРЫН 8-НД:

Бокс

11:00-14:00/Риогийн цагаар/ 49 кг-ийн жинд Г.ГАН-ЭРДЭНЭ,
17:00-20:00/Риогийн цагаар/ 69 кг-ийн жинд Б.ТҮВШИНБАТ нар хүч үзнэ.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.ОДБАЯР, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.СУМЬЯА нар барилдана.

Байт харваа

09:00-12:55/Риогийн цагаар/ Ж.ГАНТӨГС ганцаарчилсан харвааны хасагдах шат үргэлжилнэ.

НАЙМДУГААР САРЫН 9-НД:

Бокс

11:00-13:15, 17:00-19:15 цагуудад/Риогийн цагаар/ 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ өрсөлдөнө.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ эрэгтэйчүүдийн 81 кг-д О.УУГАНБААТАР, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.МӨНХЗАЯА нар барилдана.

Буудлага

09:00-16:45/Риогийн цагаар/ Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.

Байт харваа

Ж.ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат үргэлжилнэ.

НАЙМДУГААР САРЫН 10-НД:

Бокс

11:00-14:00, 17:00-20:00 цагуудад/Риогийн цагаар/ эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ нар тулалдана.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.ОТГОНБААТАР, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.НАРАНЖАРГАЛ нар барилдана.

Байт харваа

Ж.ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат.

Хүндийг өргөлт

15:30-17:10, 17:20-17:30 цагуудад/Риогийн цагаар/ Эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд М.АНХЦЭЦЭГ "А" группт хүч сорих бөгөөд медалийн эзэд тодорно.

НАЙМДУГААР САРЫН 11-НД:

Бокс

11:00-14:00, 17:00-20:00 цагуудад/Риогийн цагаар/ 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ нар хүч үзнэ.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД нар барилдана.

Буудлага

09:00/Риогийн цагаар/ эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.НАНДИНЗАЯА оролцоно.

Усанд сэлэлт

13:00-16:00/Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ДӨЛГӨӨН оролцоно.

НАЙМДУГААР САРЫН 12-НД:

Бокс

11:00-13:45, 17:00-19:45 цагуудад 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ нар өрсөлдөнө.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ +100 кг-д Б.ТЭМҮҮЛЭН барилдана.

Байт харваа

Ж:ГАНТӨГС Эрэгтэй ганцаарчилсан харвааны шилдэг 16-д шалгарсан тохиолдолд шөвгийн найм, хагас болон шигшээ харваанд өрсөлдөх боломжтой.

Усанд сэлэлт

13:00-15:35/Риогийн цагаар/ Эмэгтэй 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ЕСҮЙ оролцоно.

НАЙМДУГААР САРЫН 13-НД:

Бокс

11:00-14:00, 17:00-20:00 цагуудад/Риогийн цагаар/ 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ нар тулалдана.

НАЙМДУГААР САРЫН 14-НД:

Бокс

11:00-14:45, 17:00-20:15 цагуудад/Риогийн цагаар/ Г.ГАН-ЭРДЭНЭ өрсөлдөж буй 49 кг-ийн жингийн финал, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ нар хүч үзнэ.

Хөнгөн атлетик

09:00-12:45/Риогийн цагаар/ Эмэгтэйчүүдийн марафонд Л.ОТГОНБАЯР, Б.МӨНХЗАЯА нар хурд сорино.

НАЙМДУГААР САРЫН 15-НД:

Бокс

11:00-13:15, 17:00-19:45 цагуудад/Риогийн цагаар/ 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ нар тулалдана.

НАЙМДУГААР САРЫН 16:

Бокс

11:00-13:15, 17:00-19:45 цагуудад/Риогийн цагаар/ Д.ОТГОНДАЛАЙГИЙН өрсөлдөж буй 60 кг-ийн финал, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ нар тулалдана.

НАЙМДУГААР САРЫН 17-НД:

Бокс

14:00-17:00/Риогийн цагаар/ Б.ТҮВШИНБАТЫН 69 кг-ийн жингийн финал, 52 кг-д Х.ЭНХ-АМАР нар хүч үзнэ.

Тэквондо

Эрэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд П.ТЭМҮҮЖИН өрсөлдөх бөгөөд тус жингийн медалийн эзэд тодорно.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эмэгтэйчүүдийн 58 кг, 69 кг-ийн жинд медалийн эзэд тодорно. Манай П.ОРХОН, О.НАСАНБУРМАА нар хүч үзэх юм.

НАЙМДУГААР САРЫН 18-НД:

Бокс

14:00-16:00/Риогийн цагаар/ 56 кг-д Э.ЦЭНДБААТАР хүч үзнэ.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эмэгтэй 53 кг, 63 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Манай Э.СУМЬЯА, С.БАТЦЭЦЭГ нар барилдана.

Таеквондо

09:00-13:00 цагт урьдчилсан тоглолт, 15:00-18:00 цагт хагас шигшээ, 20:00-23:05 цагт шигшээ тоглолт болох бөгөөд 68 кг-ийн жинд П.Тэмүүжин оролцоно.

НАЙМДУГААР САРЫН 19-НД:

Бокс

14:00-16:30/Риогийн цагаар/ 52, 64 кг-ийн жингийн хагас шигшээ тоглолтууд болно.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг-ийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Э.БЭХБАЯР, П.ӨНӨРБАТ нар барилдах юм.

НАЙМДУГААР САРЫН 20-НД:

Бокс

14:00-15:30 цагт/Риогийн цагаар/ Э.ЦЭНДБААТАРЫН тоглож буй 56 кг-ийн жингийн шигшээ тоглолт болно.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэй 86 кг-д О.ҮЙТҮМЭН, +125 кг-ийн жинд Ж.ЧУЛУУНБАТ нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.

НАЙМДУГААР САРЫН 21-НД:

Бокс

14:00-16:00 цагт/Риогийн цагаар/ Х.ЭНХ-АМАР, Б.ЧИНЗОРИГ нарын тоглож буй 52 кг, 64 кг-ийн жингийн шигшээ тоглолт болно.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэй 65 кг-д Г.МАНДАХНАРАН, 97 кг-д Д.ХҮДЭРБУЛГА нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.

Хөнгөн атлетик

09:00-12:25 цагт/Риогийн цагаар/ Эрэгтэй марафон гүйлтэд Б.СЭР-ОД, Д.ГАНТУЛГА, Ц.БЯМБАЖАВ нар хурд сорино.


16 хоног үргэлжлэх Олимпийн наадмын дэвжээнд Монголын 43 тамирчин оролцох бөгөөд наймдугаар сарын 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21-ний өдрүүдэд буюу 14 өдөр нь медалийн төлөө өрсөлдөх боломжтой юм.

М.Буян

Санал болгож байна...