Барилга, хот байгуулалтын сайдад "дайх үг байна"
2016/08/03
Манай улсын барилгын салбарт шийдэж, цэгцлэх асуудал мундахгүй их бий. Хүний амин насанд халтай баригдаж буй барилгуудыг цэгцлэх асуудлаас эхлүүлээд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үү эс үргэлжлүүлэх үү гээд ажил их байна ШИНЭХЭН САЙД аа.
МАН-аас Барилга, хот байгуулалтын сайдад Г.Мөнхбаярыг томилсон. Харин дэд сайдаар М.Батбаяр яригдаж эхэлсэн.
Баригдаж буй барилга дээрээс олон сайхан залуус унаж бэртэж, цаашлаад амиа алдсан хэргүүд их гардаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахиагүй хэмээн тэднийг үл тоодог. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь буруу гэж үздэг. Гэтэл ажил олгогчдын зүгээс хамгаалах хэрэгсэл, аюулгүй байдлын дүрмийг ажилд нь гарахад нь сануулж зөвлөөгүйн улмаас уг осол гардаг. Өглөө нь ажилдаа явлаа гэж хүүхдээ духан дээр нь үнсээд гарах аав орой нь гэртээ харихгүй байх тохиолдол цөөнгүй. Амьдрахын төлөө хөдөлмөрлөж улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа залуус маань барилга дээр цагийн ажил, туслах ажилтан, гэрээт ажилтан гэсэн орон тоогоор ажилладаг юм. Харин тухайн ажлуулж буй компани ямарваа нэгэн осол эндэгдэл гарлаа гэхэд "манай байгууллагын үндсэн ажилтан биш. Манайх ямар ч холбоогүй" гэж өөрсдийгөө хазайлдаг. Барилгын ослын талаар мэдээлсэн хэвлэлийнхэнийг "ташаа мэдээлэл тараасан. Тэр хүн манай ажилтан биш" хэмээн тоохгүй ярьчихдаг тэдэнд хуулийн хатуу хариуцлага тооцмоор байна.
Энэ сарын 31-нд БЗД-13 “...-р сургуулийн барилгын ажил гүйцэтгэж буй “....” ХХК-ны гэрээт туслах ажилчин СХД-26 хороонд суух 20 настай Б ухсан нүхэнд унаж эрүүний зүүн хэсэг, зүүн эгэм хугарсан гэмтэлтэй Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт ийм төрлийн дуудлага тасрахгүй.
Иргэдээ бодсон хууль энэ салбарт хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа нь тод жишээ дээрхээс харагдаж байна. Мөн ипотекийн зээлийн асуудал. Өмнөх засгийн газрын үед 80 мянга орчим өрх орон сууцанд орсон. Тэгвэл өдгөө үнэмлэхүй ялалт байгуулсан МАН энэхүү зээлийг зогсоох шийдвэр гаргаж болзошгүй талаар бор шувуу ниссэн. Үүнийг нь ч батлах гэж буй мэт сүүлийн үед тус намын гишүүд чуулганы үеэр "Ипотекийн зээлийг зогсооно. Цааш үргэлжлүүлбэл эдийн засагт хүндрэл учруулна" гэсэн байр суурьтай байгаагаа зарим гишүүд илэрхийлээд авсан.
Харин иргэдийн зүгээс үргэлжлүүлэхийг хүлээж буй юм. Тогтмол орлоготой ч байртай болж чадахгүй байгаа залуу гэр бүлүүд цөөнгүй бий. Зах зээл дээр эзэнгүй байгаа 30 мянган орон сууцаа борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулвал хаа хаанаа ашигтай л баймаар. Эдийн засгийн хямрал үүссэн энэ цаг үед иргэд бэлэн мөнгөөр байр худалдаж авах чадваргүй байгаа бөгөөд хүү багатай зээлээр л олгохыг харж суугаа.
Энэхүү зээлийг өгөхгүй гэж хумсанаас үүдэн арилжааны банкууд квот заачихсан. Танил талтай нэг нь хөөцөлдөж байж байр авч эхэлсэн. Саяханы нэг өдөр зээлээр хоёр өрөө байр худалдаж авах гэсэн залуу гэр бүл танилгүйгээсээ болоод ипотекийн зээлд багтаж чадсангүй ээ. Тодруулбал, зээл авах гэсэн банкны ганцхан эдийн засгийн гараар зээлээ оруулахаа больсон. Хэд хэдэн шат дамжлагаар орж байж тухайн хүнийг хамруулах эсэхээ шийддэг болж. Өөрөөр хэлбэл, ар өврийн хаалгаар ярьж байж ипотекийн зээлд хамрагдана гэсэн үг юм. Энэ мэтчлэн энэ салбарын сайд танд дайх үг мундахгүй их байна.
Зочин · 2016/08/03
nice
zochin · 2016/08/03
bi ene saidiig ajilaasain hiigeerei gej zovolmoor b.na. yagaad geheer Hotiin drga baihdaa yu ch hiigeegui n unen tiim baital saidaar ochloo. uneheer ym hiigeegui hii hooson ulc torchood l ybj b.gaad duusgsasan. alban tusaal zuurdiih gedgiig sain sanaarai daa MAHaan uls orno hogjuul odoo idej uuhaa zogsooj ard tumnee bodoj uzeerei. yagaad ene heleed b.na geheer bi MAnamd sanalaa ogson uchraas