Байнгын хороодын гишүүдийн 40 хувь нь МАН-ын гишүүн байх ёстой гэв
2013/10/01
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ. МАН-ын бүлгийн хувьд ээлжит бус чуулганаас намрын чуулганд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн таван хуулийн төслөөс Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд тусгах саналуудын талаар байр сууриа нэгтгэсэн байна. Харин үлдсэн хуулийн төслүүдийг Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар "Урт нэртэй" хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг өргөтгөх, лицензийн асуудал яригдаж байгаа газруудтай намуудын бүлгийн гишүүд очиж танилцах, энэ асуудлаар нэгдсэн ойлголттой болсны дараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр ойлголцсон гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэгдэж буй хуулиудын төслийн талаар МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлт, мэдэгдэлдээ эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсний бурууг бусдаас хайхаас илүүтэй намууд санал бодлоо уралдуулж хүндрэлийг даван туулах зөв гарц олох шаардлагатайг эрх баригчдад сануулсан. Мөн ийм байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардсан билээ. Гэвч өнөөг хүртэл эрх баригчид мэдэгдэлд хариу өгөхгүй байгаа учраас дахиад албан бичгээр шаардахаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ. Тэрээр "Парламент бол зөвшилцлийн байгууллага. МАН сонгуулиар сонгогчдын 40 хувийн итгэлийг хүлээсэн нам. Үүсээд байгаа хүндрэл, бэрхшээл эрх баригчдын явуулж буй бодлогын болоод ажлын арга барилын алдаанаас үүдэлтэй гэж бид дүгнэж байгаа. Засгийн эрх баригчид аливаа бодлого, шийдвэрээ хүчээр тулгах нь буруу жишиг. Энэ байдлыг засахын тулд МАН-ын бүлгийн гишүүдийг байнгын хороодод эн тэнцүү тэгш эрхтэй оролцох эрхээр хангах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ. Үүний тулд МАН-ын бүлгээс байнгын хороод дахь гишүүдийн хуваарилалтыг хуульд нийцүүлэх шаардлагыг тавихаар төлөвлөж байна.
Зочин · 2013/10/01
40 байтугай 90 хувь парламентыг эзэлж байхдаа юу хийв 90% идсэн үү Одоо хулгайн 40%ийг авах зөвшөөрөл горьдоод байгаа юм уу