Төрийн өмчит компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн тооцоог өнгөрсөн онд хийсэн байдаг. Тиймээс зарим төрийн өмчийн компанийг хувьчлах нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж, тогтоолын төсөл боловсруулсан.

Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газрын үед уг тогтоолын төслийг оруулж ирсэн ч зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, шийдэгдээгүй юм. Ч.Сайханбилэгийн засгийн үед Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг дахин оруулж ирсэн. Тэгвэл өнгөрөгч сараас эхлэн хувьчлал эхлэв. Тухайлбал, Монгол Шуудан, Багануурын уурхайн 30 гаруй хувь нь хувьчлагдлаа.

Энэ удаагийн дуудлага худалдаа явуулах талаар олон нийтэд хангалттай мэдээлэл тараагаагүй тул жирийн иргэд худалдан авах боломжоор хангагдаж чадсангүй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд “Багануур” ХК-ийн хувьцааны арилжаа зар гарснаас гурав хоногийн дараа явагдсан тул олон нийтэд мэдээлэл нь тийм ч сайн хүрээгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн юм.

Ингээд ойрын хугацаанд хувьчлагдах компаниудын жагсаалтыг хүргэж байна.

2015-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН

ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ

Банк, санхүү

  • “Төрийн банк” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг арилжих;
  • “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг хувьчлах.

д/д

Хуулийн этгээдийн нэр

Байршил

Хувьчлах хувь, хэмжээ

Хэрэгжүүлэх хугацаа

(улирал)

Хувьчлах бэлтгэл ажлын хүрээнд авах арга хэмжээ, хувьчлах арга, хэлбэр, нөхцөл

1.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК

Улаанбаатар

Хан-Уул дүүрэг

Нийт хувьцааны 70 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ

2015 оны IY улиралд хэрэгжүүлэх

Компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах

2.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК

Улаанбаатар

Хан-Уул дүүрэг

Нийт хувьцааны 70 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ

2015 оны IY улиралд хэрэгжүүлэх

Компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах

3.

“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК

Улаанбаатар

Хан-Уул дүүрэг

Нийт хувьцааны 70 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ

2015 оны IY улиралд хэрэгжүүлэх

Компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах

4.

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК

Дархан-Уул аймаг Дархан сум

Нийт хувьцааны 70 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ

2015 оны IY улиралд хэрэгжүүлэх

Компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах

5.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

Орхон аймаг

Баян-Өндөр сум

Нийт хувьцааны 70 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ

2015 оны IY улиралд хэрэгжүүлэх

Компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах

6.

“Шивээ-Овоо” ХК

Говьсүмбэр аймаг Шивээговь сум

Нийт хувьцааны 51 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ

2015 оны IY улиралд бэлтгэл хангаж,

2016 онд

хэрэгжүүлэх

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж дараах асуудлыг шийдвэрлүүлэх:

-нэмж гаргах хувьцааны тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох;

-нэмж гаргах хувьцааг одоогийн хувьцаа эзэмшигч хувь хүн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх олгох эсэхийг шийдвэрлэх.

Эдгээр арга хэмжээг авсны үндсэн дээр компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх

7.

“Багануур” ХК

Улаанбаатар

Багануур дүүрэг

8.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Улаанбаатар

Хан-Уул дүүрэг

Цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг хувьчлах

2015 оны IY улиралд хэрэгжүүлэх

Компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах

9.

“Оргил рашаан сувилал” ТӨХК

Улаанбаатар

Хан-Уул дүүрэг

100 хувь

хувьчлах

2015 оны IY улиралд хэрэгжүүлэх

Компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах

10.

“Кино урлагийн дээд сургууль” ХХК

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Төрийн эзэмшлийн хувьцааг (51 хувь) хувьчлах

2015 оны IY улиралд хэрэгжүүлэх

Компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах

11.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК

Улаанбаатар

Чингэлтэй дүүрэг

Нийт хувьцааны 34 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ

2015 оны IY улиралд бэлтгэл хангаж,

2016 онд

хэрэгжүүлэх

Компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд, түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэн хувьчлах

12.

"Авто импекс" ХК

Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг

Төрийн эзэмшлийн хувьцааг (51 хувь) хувьчлах

2015 оны IY

улиралд хэрэгжүүлэх

Компанийн төрийн эзэмшлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах

13.

“Монгол шуудан” ТӨХК

Улаанбаатар

Чингэлтэй дүүрэг

Нийт хувьцааны 66 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ

2015 оны IY

улиралд хэрэгжүүлэх

Компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах

14.

“Монголын цахилгаан холбоо” ХК

Улаанбаатар

Чингэлтэй дүүрэг

Төрийн эзэмшлийн хувьцааг (54.67 хувь) хувьчлах

2015 оны IY

улиралд хэрэгжүүлэх

Төрийн эзэмшлийн хувьцааг БНСУ-ын “Корей Телеком” компанид худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдах

15.

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК

Сэлэнгэ аймаг Сайхан сум

100 хувь

хувьчлах

2015 оны IY

улиралд хэрэгжүүлэх

Компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах