• 2016 05 сар 11

 

Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид болох МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо өнгөрөгч тавдугаар сард “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийсэн. Энэхүү тоглолтынхоо үеэр тоглолтонд ирсэн үзэгчдээс азтай нэг үзэгчийг тодруулж "Алтан Сан" хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30% буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулан өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр дуучин А.Түмэн-өлзий азтан болсон хүмүүсийнхээ талаар ийн цахим хуудаснаа постлов. Тэрбээр “Тавдугаар сарын 23-нд тоглосон “Хайрын тэнгэр диваажин” тоглолтын маань хамгийн том сюрприз болох хоёр өрөө байрны азтанууд маань одоог хүртэл таг чиг шүү. Юм горьдсондоо биш ч гэсэн ядаж “Баярлалаа” гээд утсаар залгачих болов уу гэж бодох маань буруу биш байх аа. За, бид ч яахав. Хамгийн гол нь сугалаа сугалж, тэр хүмүүсийг орох оронтой болгож өгсөн, азыг нь гийгүүлсэн буянтай буурал эмээд аяга цайны сүү бариад оччихгүй бас л ширүүн гарууд юмаа” хэмээв.